Исгэлтийн үйлдвэрлэл, импорт

  Төрөл бүрийн ундааны үйлдвэрлэл, мян.л

Бүтээгдэхүүн 2014 2015 2016 2017 2018* 2019
Цэвэр ус 52119.0 60550.2 59104.7 60682.0 73740.3 98640.5
Амтат ус, ундаа 92537.0 112571.4 128887.6 148073.4 166182.9 174894.6
Шүүс 80178.3 70329.1 55762.0 67003.3 64933.7 64417.4

    Согтууруулах ундааны  үйлдвэрлэл, мян.л

Он 2015 2016 2017 2018* 2019
Спирт 8668.6 8647.4 8854.5 10581.4 10143.1
Архи 21131.9 23808.1 24647.3 28802.6 27155.5
Шар айраг 74857.2 75732.4 82415.2 91246.0 -
Дарс 75.0 79.5 102.6 110.3 91975.1

Хүнсний болон техникийн спиртийг согтууруулах ундааны үйлдвэрлэлд хэрэглэхээс  гадна  хүн болон мал эмнэлэг, хэвлэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, барилга, тээвэр, хүнсний үйлдвэрийн хөргөлтийн машин, лабораториуд, гоо сайхан, нийтийн хоолны газар зэрэг салбарт тус тус өргөнөөр ашиглаж байна.

Нэг хүнд ногдох согтууруулах болон согтууруулах бус ундаа, л

Төрөл 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Архи, дарс 9.9 8.7 8.4 7.2 7.9 8.0 9.2 8.5
Шар айраг 23.9 22.5 23.3 25.3 25.0 26.6 28.9 28.8
Амтат ус, ундаа 27.4 27.8 31.9 38.0 42.6 47.8 52.6 54.8

Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо 

Согтууруулах ундааны үйлдвэрийн тоо

Засгийн газрын 2008 оны 4 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй болно.

2020 оны байдлаар Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Архангай,  Булган, Дорнод зэрэг 12 аймаг архины үйлдвэргүй байна.

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн бүтэц

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зах зээлийн бүтцэд өөрчлөлт орж, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны эзлэх хувь багасаж байна. 

Согтууруулах  ундааны  импорт, экспорт, мян.л

Барааны нэр Импорт
2017 2018 2019
Шар айраг 6.4 7.4 5.3
Согтууруулах ундаа, сая.л 9.6 11.2 8.9
Согтууруулах бус ундаа, сая л 21.6 23.8 28.6
Янжуур тамхи, сая.ш 2918.0 2550.6 2905.1
Дүнсэн тамхи, т 226.0 246.9 149.0

Тайлбар*: Архины экспорт 2017 онд 14.4 мян.л, 2018 онд 27.8 мян.л, 2019 онд 33.8 мян.л байна.
Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн эмхэтгэл 2019

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Тусгай зөвшөөрлийн төрөл

Үндэслэл

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Зөвшөөрлийн хугацаа

Нэг. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл /Шинээр олгоход Засгийн газар, сунгахад Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн ХХААХҮЯ тус тус шийдвэрлэдэг./

1

Спирт

- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Улсын тэмдэгтийн тухай хууль

Шинээр 200 сая төгрөг Сунгалт 100 сая төгрөг

3 жил

2

Архи

Шинээр 100 сая төгрөг Сунгалт 50 сая төгрөг

3 жил

3

Дарс

Шинээр 20 сая төгрөг
Сунгалт 10 сая төгрөг

3 жил

4

Шар айраг

Шинээр 50 сая төгрөг
Сунгалт 25 сая төгрөг

3 жил

Хоёр. Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл /Шинээр олгоход Засгийн газар, сунгахад Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн ХХААХҮЯ тус тус шийдвэрлэдэг./

1

Тамхи

- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Тамхины хяналтын тухай хууль
- Улсын тэмдэгтийн тухай хууль

Шинээр 7,5 сая төгрөг
Сунгалт 4,5 сая төгрөг

2 жил

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Тусгай зөвшөөрлийн төрөл

Үндэслэл

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Зөвшөөрлийн хугацаа

Нэг. Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл / Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн ХХААХҮЯ шийдвэрлэдэг./

1

Архи

- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Улсын тэмдэгтийн тухай хууль

Шинээр 100 сая төгрөг
Сунгалт 50 сая төгрөг

2 жил

2

Дарс

Шинээр 20 сая төгрөг
Сунгалт 10 сая төгрөг

2 жил

3

Шар айраг

Шинээр 50 сая төгрөг
Сунгалт 25 сая төгрөг

2 жил

Хоёр. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл /Шинээр олгоход Засгийн газар, сунгахад Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн ХХААХҮЯ тус тус шийдвэрлэдэг./

1

Тамхи

- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Тамхины хяналтын тухай хууль
- Улсын тэмдэгтийн тухай хууль

Шинээр 14 сая төгрөг
Сунгалт 14 сая төгрөг

3 жил

Исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт  хийж гүйцэтгэсэн зарим ажлууд:

  • Засгийн газрын 2008 оны 4 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй бөгөөд архины үйлдвэрийн тоо 2016 онд 46 байсан бол 2020 оны байдлаар 26 болж буурсан. 2020 оны байдлаар Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Архангай,  Булган, Дорнод зэрэг 12 аймаг архины үйлдвэргүй байна. Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зах зээлийн бүтцэд өөрчлөлт орж, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны эзлэх хувь багасаж байна.
    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолоор нэр бүхий 14 /үүнээс архины 8/, 2019 оны 130 дугаар тогтоолоор нэр бүхий 3 /үүнээс архины 1/, 2018 оны 86 дугаар тогтоолоор нэр бүхий 16 /үүнээс архины 11/  аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон.
  • “Тамхи, тамхин бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын төсөл боловсруулах  болон  Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалтыг дахин хянах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулан, техникийн зохицуулалтуудын төслийг боловсруулж, санал авч байна.
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд  хамтран баталж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж,  танилцуулга, холбогдох судалгааны хамт тус яамны ХЗДХЯ-нд хүргүүлж, ХЗДХ-ийн сайдын 2017 оны А/232 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулсан.
  • “Импортлох согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын төсөл, өргөдлийн загварыг боловсруулсан.
  • “Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам”-ыг ХХААХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, ЭМ-ийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан.

Цаашид хэрэгжүүлэх ажлууд

  • Согтууруулах ундааны  техникийн зохицуулалтын төсөл боловсруулах;
  • Тамхи, тамхин бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын төсөл боловсруулах;
  • “Согтууруулах ундаа, тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын төслийг боловсруулж, санал авах;
  • ХЗДХЯ-тай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж хэлэлцүүлэх;
  • Засгийн газрын 2020 оны 1 сарын 06-ны өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэлээр “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 5 компанийн үйл ажиллагаанд 2020 онд багтаан хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргаж танилцуулах” гэж үүрэг болгосны дагуу согтууруулах ундаа  үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд МХЕГ-тай хамтран гүйцэтгэсэн хяналт шалгалтын дүнг танилцуулах.

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар батлагдсан
“Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт
хийх журам”-ын  3.1.10 дахь заалт

ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ОНЦЛОГ БАРААНЫ ТОДОРХОЙЛОЛТ
ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хүссэн хүсэлт (нэр, хаяг, регистр, утасны дугаар, хилээр нэвтрүүлж буй зорилго, хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр, хилээр нэвтрүүлэх он, сар, өдөр, хүлээн авагчийн хаяг)
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт, түүний дугаар /гэрээ, протокол, г.м./
  4. Зохистой дадал, удирдлагын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн тухай бичиг баримтын хуулбар
    /Хүнсний тухай хуулийн 11.2.2-т “импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх”, Засгийн газрын 2013 оны 191 дүгээр тогтоолоор баталсан Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 3.2.3-т “Экспортлогч, импортлогч улсын эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэгчид олгосон зохистой дадал, удирдлагын хяналтын тогтолцоо (GAP, GHP, GMP, ISO, HACCP гм)-г нэвтрүүлсэн тухай бичиг баримтын хуулбар”, 3.2.4-т “Экспортлогч улсын эрх бүхий байгууллага болон үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн (гарал үүсэл, ургамлын эрүүл ахуй,  чанар болон эрүүл мэндийн гэрчилгээ)-д олгосон баталгаажуулалтын бичиг баримт” г.м./
  5. Бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ
Барааны код  Барааны нэр
/Этилийн спиртийн ангилал, агууламж, %, эзэлхүүн, л/ 
Тоо хэмжээ, л эсвэл ш Үнэ
         
         
         
         

          

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам