Хүнсний хангамж

Монгол Улсын хүн амын хүнсний зохистой хэрэгцээг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэр төрлөөр 2019* онд авч үзвэл, малын мах 113.2 мянган тн, загас 28.3 мянган тн, шувууны мах 37.7 мянган тн, сүү 150.9 мянган тн, сүүн бүтээгдэхүүн 133.6 мянган тн, гурил, гурилан бүтээгдэхүүн 264.0 мянган тн, төрөл бүрийн будаа 47.1 мянган тн, төмс 113.2 мянган тн, хүнсний ногоо 245.2 мянган тн, буурцагт ургамал 37.7 мянган тн, жимс жимсгэнэ 188.6 мянган тн, өндөг 18.9 мянган тн, ургамлын тос 21.7 мянган тн байжээ.

Хүнсний хангамжийг гол нэрийн бүтээгдэхүүнээр авч үзвэл, малын мах 397.7 хувь, загас 10.1 хувь, шувууны мах 36.3 хувь, сүүн бүтээгдэхүүн 99.8 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 89.7 хувь, төрөл бүрийн будаа 95.9 хувь, төмс 170.2 хувь, хүнсний ногоо 72.5 хувь, буурцагт ургамал 0.2 хувь, жимс жимсгэнэ 28.9 хувь, өндөг 90.0 хувь, ургамлын тос 58.8 хувь, сахар чихрийн зүйл 569 хувийн хангамжтай байна.

Хүнсний хангамжид загас 100 хувь, шувууны мах 96.6 хувь, сүүн бүтээгдэхүүн 30.7 хувь, гурилан бүтээгдэхүүн 34.1 хувь, төрөл бүрийн будаа 100 хувь, хүнсний ногоо 44 хувь, жимс жимсгэнэ 96.7 хувь, өндөг 47.4 хувь, ургамлын тос 98 хувь, элсэн чихэр 100 хувийн импортын хамааралтай байна. Хүнсний хангамжид мах, гурил, төмсний хэрэгцээг 97-100 хувь, сүүн бүтээгдэхүүний 69.3 хувь, гурилан бүтээгдэхүүний 65.9 хувь, хүнсний ногооны 56 хувь, жимс жимсгэний 3.3 хувь, өндөгний 52.6 хувь, ургамлын тосны 2 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангажээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам