Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын ерөнхий танилцуулга

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН БҮТЭЦ

2000 оноос арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байна.

Бүтцийн хувьд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт арьс ширийг хагас боловсруулах 14, гүн боловсруулах хуурай цех 4, гүн боловсруулах жижиг үйлдвэр 12, гүн боловсруулах том үйлдвэр 10, завод ноос, ноолуур угаах 6 аж ахуй нэгж, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа туршилт үйлдвэрлэлийн Армоно корпораци ТӨААТҮГ үйл ажиллагаа явуулж байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гутал 32, савхин бээлий 11, нэхий үслэг 4, савхин хувцас 13, савхин цүнх, жижиг эдлэл 19 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн бүтэц

Эх сурвалж: ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар, 2020 он

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ

Манай орны арьс, ширэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, үндэсний шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд Монгол улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9.6 сая толгой малтай байжээ. Үүнээс хойш малын тоо, толгой тасралтгүй өссөөр 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо 70.9 сая толгойд хүрч, малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 2.1 сая толгой буюу 7.8 хувиар, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувиар, үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар тус тус өслөө 2019 онд 70.9 сая толгой малтай болсон нь 100 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 дахин буюу 593 хувиар /жилд дунджаар 5.9 хувь/ өссөн байна.

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН БЭЛТГЭЛ

Монгол Улсад арьс ширний гарц 2011-2019 онд 8.4-17.6 сая ширхэгт хүрч, 8 жилд 71.3%-аар буюу жилд дунджаар 13.1%-аар өссөн байна.

Арьс ширэн түүхий эдийн бэлтгэл

Түүхий эдийн төрөл 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019*
Адууны шир 198.1 238.4 247.1 235.4 397.0 352.7 333.0 626.4 601.3
Үхрийн шир 423.5 458.6 493.2 438.8 733.1 791.0 797.8 1038.8 893.4
Тэмээний шир 30.1 25.7 32.7 30.5 40.0 30.9 33.9 42.2 53.9
Хонины нэхий 4264.2 3659.4 5239.4 4979.0 7363.5 6566.6 7011.9 8422.8 8973.6
Ямааны арьс 3149.7 3957.0 4.68.2 4323.5 6170.3 5763.8 5850.6 6220.7 6270.6
Нийт дүн 8475.2 8617.9 11037.9 10217.9 15192.9 14001.2 14523.4 17361.5 17600.2

Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл 2019

Монгол Улсын хувьд байгаль цаг уурын нөхцөл, соёл уламжлалаасаа хамаараад малын гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхдээ жилийн улирлуудад нилээд ялгаатай хэмжээгээр хэрэглэдэг. Зун цагт мал нядлахгүй малаас гарсан сүү сүүн бүтээгдэхүүнүүдээ голлон хэрэглэдэг бол өвлийн саруудад махыг голлон хэрэглэсээр ирсэн. Зун цагт бод малыг нядлах нь маш бага харин хонь, ямааг цөөн тоогоор хэрэглэдэг. Үүнтэй уялдаад малын гаралтай түүхий эд болох арьс ширний нийлүүлэлтэд улирлын хэлбэлзэл маш их байна.

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ

Арьс ширэн түүхий эдийн чанар улирлаас хамааралтай. Тухайлбал жилийн 6 сараас дараа оны 2 сар хүртэл хамгийн чанартай, үс ноос, ноолуур хөөвөр сайтай байдаг.

Арьс ширэн түүхий эд нь улирлын чанартай бэлтгэгддэг. Монгол малыг жилийн дөрвөн улиралд бэлчээрээр малладаг учраас зуны 6 сараас тарга тэвээрэг авч эхэлснээр он дуусах хүртэл малаа нядалж, хүнсэнд хэрэглэж, арьс шир бэлтгэгддэг. Өвлийн ид хүйтэн болон хавар, заримдаа зуны эхэн сар хүртэл турж эцсэн үед нь мал нядалдаггүй.

Арьс ширэн түүхий эдийн дундаж үнэ, мян.төг

Үзүүлэлт

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

Үхрийн шир /2м-ээс дээш/

22.17

32.75

40.08

45.58

54.00

53.58

33.83

32.75

27.75

17.58

Үхрийн шир /2м-ээс доош/

11.40

21.50

30.04

33.08

35.25

32.67

19.42

18.42

15.25

8.08

Адууны шир

16.68

30.25

35.88

38.92

28.63

38.58

27.33

24.33

14.92

11.38

Хонины арьс

4.61

9.00

8.96

8.38

4.93

1.76

0.75

1.73

1.13

0.81

Ямааны арьс

9.42

11.08

11.29

14.29

13.50

10.46

6.75

11.37

15.86

21.60

Тэмээний шир

 

 

 

22.60

23.80

26.35

23.83

22.58

20.00

23.42

Эх сурвалж: Монгол Улсын зөвлөх инженер, судлаач  С Даваажав 2020 он

САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

2019 оны байдлаар боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 9,873,603.7 сая.төг, арьс ширний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 79,978.5  сая.төг байгаа бөгөөд арьс ширний салбарын үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 0.3% -ийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл, сая төгрөг

Бүтээгдэхүүн

2015

2016

2017

2018

2019

Улсын нийт дүн

14,803,219.1

15,663,775.0

20,963,175.0

26,512,795.5

30,072,562.5

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын нийт дүн

5,320,192.8

5,210,088.4

6,780,347.3

8,635,069.4

9,873,603.7

Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

67,027.3

67,249.3

73,787.3

79,630.0

79,978.5

Аж үйлдвэрийн салбарт эзлэх хувь, %

0.5

0.4

0.4

0.3

0.3

Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл 2019

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гол нэр төрлөөр

Бүтээгдэхүүн

Хэм.нэгж

2015

2016

2017

2018

2019

Савхин гутал, ботинк

мян.хос

49.9

34.1

42.3

44.4

42.8

Савхин дээл

мян.ш

6.6

10.6

16.2

7.5

8.6

Савхин цамц

мян.ш

0.7

0.3

0.6

0.2

-

Нэхий дээл

мян.ш

10.2

9.2

17.9

9.9

12.9

Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл 2019

Салбарын нийт боловсруулсан арьс ширний тоо

Он

Салбарын нийт боловсруулсан арьсны тоо

үүнээс

гүн боловсруулах үйлдвэрийн

үүнээс: гүн боловсруулсан

хагас боловсруулсан арьсны тоо

нийт арьсанд эзлэх хувь

арьсны тоо

эзлэх %

2011

6,342.8

5,820.5

92.2

522.3

7.8

2012

7,222.7

6,617.8

91.6

604.8

8.4

2013

6,470.2

5,975.6

90.9

694,6

10.1

2014

5,758.9

5,168.3

90.2

560,6

9.8

2015

6,475.0

5,487.0

85.0

988.0

15.0

2016

5,170.0

3,218.6

62.3

1,951.4

37.7

2017

5,359.1

3,465.0

64.6

1,894.1

35.4

2018

5,207.7

3,486.1

66.9

1,721.7

33.1

2019

7,469.2

5,778.6

82.0

1,035.7

18.0

Эх сурвалж: Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо 2019 он

Арьс ширний салбарын боловсруулсан арьс ширний хэмжээ

Оноор

Түүхий эдийн төрөл

Нийт боловсруулсан арьс, шир, ширхэг

Үүнээс

Хагас боловсруулсан арьс, шир, ширхэг

Гүн боловсруулсан арьс шир, ширхэг

2019

Үхрийн шир

547,799

317,547

230,252

Адууны шир

91,233

22,540

68,693

Тэмээний шир

15,910

3,420

12,490

Хонины арьс

2,415,228

2,242,998

172,230

Ямааны арьс

4,018,943

3,535,618

483,325

Бүгд

7,469,211

6,122,123

1,347,088

Эх сурвалж: Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо 2020 он

САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын нийт борлуулалт, тэрбум төгрөг

Бүтээгдэхүүн

2015

2016

2017

2018

2019

Улсын нийт дүн

9,998.1

11,067.0

15,160.7

18,297.5

20,101.8

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын нийт дүн

2,092.2

2,323.2

3,665.9

4,564.3

5,236.6

Арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл

20.9

13.3

23.1

21.5

19.6

Эх сурвалж: http://www.1212.mn/

САЛБАРЫН ЭКСПОРТ

Арьс ширний салбарын экспорт, импорт

Барааны нэр

Экспорт / Export

Импорт / Import

2018 он

2019 он

2018 он

2019 он

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

16,960.3

14,119.8

8,329.1

7,088.2

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

2,317.4

2,543.9

19,996.4

19,859.1

Бүгд

7,011,757.8

7,619,632.9

5,874,803.8

6,127,516.0

Тулгамдаж буй асуудал:

  1. Арьс ширэн түүхий эдийн гэмтэл их байгаагаас үйлдвэрүүд чанартай түүхий эдээр хангагдаж чадахгүй байгаагаас өрсөлдөх чадвар буурч өртөг нэмэгдэж байна.
  2. Арьс ширний үйлдвэрлэлийг нүүлгэн шилжүүлэх ажил удаашралтай байгаагаас салбарын хөгжил зогсонги байдалд ороод байна.

Шийдвэрлэх арга зам: Арьс ширний гэмтлийг бууруулж, түүхий эдийн чанарыг сайжруулна.

  • Мал эмнэлгийн үйлчилгээ, малын угаалга, туулгын арга хэмжээ, сургалт, сурталчилгааг орон даяар зохион байгуулан амьдын гэмтлийг 20% хувь бууруулна.
  • Арьс ширний урамшууллыг блокчейн технологиор хэрэгжүүлэх, мал нядалгааг стандарт махны үйлдвэрт хийж нядалгааны гэмтлийг 20% хүртэл бууруулна.
  • Нядалгааны дараах гэмтлийг 10% хүртэл бууруулна.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 15 сая арьс шир боловсруулна.

  • Дарханы арьс, ширний үйлдвэрийн цогцолборыг байгуулна.
  • Хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг шийдвэрлэж олгоно.
  • Эмээлтийн ҮТП-ийг байгуулна.
  • Ховдын ҮТП-ийг байгуулна.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын чадавхийг сайжруулна.

 

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам