Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 50 хувьд хүргэх, түүхий эдийн бүрэн боловсруулалтыг I үе шатанд 60 хувьд хүргэх зорилго тавьсан билээ. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн  салбар юм. 

Оёдлын салбар нь харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгодог,  ажиллагсдын 90 гаран хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, түүхий эдийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, онцлог, чухал салбар юм. 

Салбарт хийгдэж буй гол ажлуудаас дурдвал сүүлийн үед АНУ-н конгресст Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх хуулийн төсөл  өргөн баригдаж байгаатай холбоотойгоор салбарын үйлдвэрүүдэд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд "Дэлхийд итгэмжлэгдсэн хариуцлагатай үйлдвэрлэл-оёдлын үйлдвэрийн өөрийн үнэлгээ гүйцэтгэх" гарын авлага номыг эмхэтгэн хэвлүүллээ. Дэлхийн хувцас үйлдвэрлэл, худалдаа борлуулалтанд 2019 оны байдлаар 50 гаруй орны 2728 үйлдвэр "Дэлхийд итгэмжлэгдсэн хариуцлагатай үйлдвэрлэл" (World responsible Accredited Production) магадлан итгэмжлэлийн баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, баталгаажилтанд хамрагдаж магадлан итгэмжлэгдсэн байна. ДИХҮ (WRAP) баталгаажуулалтын хөтөлбөр нь 12 зарчмын нийцлийг баталгаажуулж, итгэмжлэл олгодог. Энэхүү гарын авлага ном нь оёдлын үйлдвэрлэлийнхэнд өөрийн үйлдвэрлэлийн нийгмийн хариуцлагыг үнэлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд тусламж болно гэж найдаж байна.

Манай улсын оёдлын үндэсний үйлдвэрүүд өөрсдөө гадаад захиалга авах, гүйцэтгэх чадамжтай болж импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүний нэгэн жишээ “Гоёо” ХХК нь хэрэглэгчдийн биед эвтэй, эрүүл мэндэд ээлтэй, удаан эдэлгээтэй, олон дахин угаасан ч өнгө, хэлбэрээ алддаггүй дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнд олгодог Олон улсын чанарын стандартын “OEKO TEX 100 Standard” гэрчилгээг хүлээн авлаа. “OEKO TEX 100 Standard”-ын гэрчилгээг олгохын тулд утаснаас авахуулаад товч, цахилгаан, угаалгын заавар гээд бүхий л чимэглэл, хэрэгслийн эрүүл мэндэд аюулгүй байдлыг шалгадаг. Тиймээс нярай хүүхдийн булбарай арьсанд ч элдэв харшил өгөхгүй Гоёо ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид итгэл дүүрэн өмсөх боломжтой боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл"-ийн хүрээнд “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааг 1985 оноос хойш анх удаа буюу 34 жилийн дараа хийж, үр дүнг боловсруулан Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандартыг батлуулав. 2017 оны арванхоёрдугаар сард эхэлсэн судалгаанд зургаан аймаг, Улаанбаатар хотын 10 гаруй сургуулийн 9,000 хүүхдийг хамруулсан. Хэмжилтийг олон улсын ISO стандартын дагуу Канад, Япон улсад үйлдвэрлэгдсэн багаж, тоног төхөөрөмжөөр хийсэн. Хүүхдийн биеийн хэмжээний стандарт нь зөвхөн оёдлын салбарт сурагчийн дүрэмт хувцасны үйлвэрлэлд төдийгүй цүнхний хэмжээнээс авахуулаад хүүхэд байх бүхий л орчны тохижилтод хэрэглэгдэх тул бусад үйлдвэрлэлийн салбарт стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан  мэдээгээр Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаарх тоон мэдээллийг гол нэр төрлөөр нь авч үзвэл:

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл, оны үнээр, салбараар /тэрбум төгрөг/

Салбар 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018*
Бүгд 3594.5 6481.3 8777.3 9281.3 10443.7 14402.9 14803.2 15663.8 20963.2 25299.9
Боловсруулах үйлдвэр 928.8 1617.1 2272.8 3012.1 3212.8 4042.7 5320.2 5210.1 6780.3 8424.7
Хувцас үйлдвэрлэл 20.8 138.1 201.5 204.3 226.3 276.9 288.7 334.0 426.5 371.4

Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт, оны үнээр, салбараар /тэрбум төгрөг/

Салбар 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018*
Нийт дүн 3073.5 4456.1 5596.4 6223.7 6661.1 11108.0 9998.1 11067.0 15160.7 18297.5
Боловсруулах аж үйлдвэр 755.5 930.1 1551.6 1940.1 2090.6 2532.0 2092.2 2323.2 3665.9 4564.4
Хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт 7.7 8.7 11.9 17.1 29.0 30.3 33.1 33.0 48.6 50.2

Сүлжмэл эдлэл, оёмол хувцас үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн Хэмжих
нэгж
2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018*
Сүлжмэл эдлэл-ноолуур мян.ш 613.9 731.1 757.9 795.1 932.8 954.4 829.3 812.5 1008.4 1461.3
Сүлжмэл эдлэл-ноос мян.ш 25.3 69.6 94.3 - 6.8 17.3 23.5 19.1 26.5 48.9
Ноосон пальто, хүрэм, жакет ш - - - - 60.0 21.0 13.0 425.0 245.0 2820.0
Ноосон плате, юбка ш - - - - 157.0 80.0 59.0 5.0 33.0 86.0
Ноосон майк, пудболка, цамц ш - - - - 5664.0 1801.0 396.0 2534.0 2653.0 1846.0
Ноосон алчуур, нөмрөг ш - - - - 4514.0 2697.0 5713.0 2834.0 1385.0 2298.0
Ноолууран майк, пудболка, цамц ш - - - - 22636.0 20852.0 5024.0 8862.0 23982.0 19840.3
Ноолууран алчуур, нөмрөг ш - - - - 9206.0 12058.0 6608.0 8379.0 15680.0 2173.0
Оёмол хүрэм, жакет ш - - - - 103.0 2.0 2154.0 96.0 47.0 2135.0
Оёмол плате,банзал ш - - - - - 21.0 6984.0 164.0 71.0 167.0
Оёмол цамц ш - - - - 38.0 26.0 - 15.0 60.0 -
Цэргийн пельник, шинель, пальто мян.ш 27.6 9.6 9.8 12.2 19.0 8.6 16.6 12.9 12.2 15.3
Цэргийн китель, өмд, юбка мян.ш 24.2 6.7 14.2 10.4 15.8 11.1 15.5 12.8 11.9 9.7
Костюм хос 247.0 435.0 847.0 1582.0 1179.0 12.0 40.0 15.0 39.0 93.0
Эрэгтэй, эмэгтэй пиджак ш - 13.0 3.0 27.0 - 711.0 238.0 92.0 2.0 7.0
Пальто ш 53.0 217.0 119.0 8313.0 1899.0 8075.0 12613.0 20220.0 42931.0 59563.0
Куртка ш 40.0 41.0 359.0 604.0 50.0 118.0 5460.0 1210.0 3825.0 6364.0
Ажлын хувцас мян.ш 28.4 30.9 24.3 30.4 29.1 29.9 35.3 34.7 62.3 82.6
Монгол дээл, тэрлэг ш 2327.0 2204.0 3170.0 3622.0 3824.0 2918.0 1694.1 2925.0 3540.0 18327.0
Дээлнээс бусад монгол хувцас ш - - - - 158.0 289.0 2546.0 977.0 1176.0 618.0
Цамц мян.ш 0.2 21.9 12.5 13.7 131.3 6.2 21.1 196.9 97.7 92.5
Өмд мян.ш 162.9 23.3 10.6 8.3 25.6 13.8 48.5 82.5 154.7 131.6
Эмэгтэй хослол ш 771.0 805.0 1253.0 1824.0 1202.0 189.0 166.0 4.0 36.0 452.0
Даашинз, юбка ш 120.0 181.0 268.0 341.0 507.0 5048.0 1147.0 1357.0 668.0 2149.0
Пудволка майк мян.ш - 0.5 0.1 0.3 0.1 6.9 5.1 4.4 5.4 6.0
Хүүхдийн формын хувцас мян.ш 7.0 0.6 6.5 6.7 193.7 37.4 20.1 22.4 37.0 68.9
Хүүхдийн өлгий ш - - - - 877.0 302.0 206.0 11.0 - 191.0
Бэлтгэлийн хувцас ш - - 106.0 766.6 436.0 3.0 420.0 1976.0 4432.0 2677.0
Бээлий мян.хос 173.0 113.1 95.5 70.8 74.1 154.9 1211.9 2004.1 3366.9 3428.7
Савхин цамц, пиджак ш 9.0 14.0 254.0 821.0 464.0 912.0 732.0 286.0 580.0 208.0
Савхин дээл, хүрэм ш 3734.0 5579.0 5032.0 8936.0 6372.0 10091.0 7994.0 11412.0 26264.0 12618.0
Савхи, арьс ширээр хийсэн бүс, тэлээ ш - - - 1134.0 1400.0 2679.0 8285.0 4241.0 8825.0 12879.0
Бүх төрлийн цэргийн малгай мян.ш 11.7 9.8 18.1 20.3 17.3 12.3 15.0 15.7 6.6 9.5
Өвлийн малгай ш 121.0 1191.0 116.0 2840.0 2909.0 1738.0 3859.0 5042.0 8141.7 10326.0
Нэхий дээл мян.ш 12.1 16.6 22.5 9.0 16.8 14.1 10.2 9.2 17.9 9.9
Үслэг гадуур хувцас (Дах, дэхтий г.м) ш 78.0 4563.0 3109.0 8014.0 4421.0 2669.0 7100.0 3625.6 3794.0 2098.0
Нэхий цамц, хантааз ш 10.0 47.0 3253.0 1720.0 755.0 1788.0 1656.0 610.0 329.0 120.0
Нэхий шаахай, бойтог ш 2381.0 1485.0 1122.0 1691.0 8855.0 5513.0 18031.0 3921.0 14831.0 12493.0

2018 онд цэргийн пельник, шинель, пальто 15.3 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 3.1 мянган ширхэг буюу 25.3 хувиар, ажлын хувцас 82.6 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 20.3 мянган ширхэг буюу 32.5 хувиар, монгол дээл, тэрлэг 18.3 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 14.8 мянган ширхэг буюу 5.2 дахин, хүүхдийн формын хувцас 68.9 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 31.9 мянган ширхэг буюу 86.4 хувиар өссөн байна. Харин цэргийн китель, өмд, юбка 9.7 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 2.2 мянган ширхэг буюу 18.9 хувиар, оёмол цамц 92.5 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 5.2 мянган ширхэг буюу 5.3 хувиар, оёмол өмд 131.6 мянган ширхгийг үйлдвэрлэсэн нь 23.1 мянган ширхэг буюу 14.9 хувиар буурсан байна. 

2018 онд импортолсон сүлжмэл хувцасны 20.6 мянган ширхэг буюу 2.9 хувь нь пальто, цув, дулаан хүрэм, 161.6 мянган шихрэг буюу 22.6 хувь нь дотуур цамц, 327.3 мянган  ширхэг буюу 45.8 хувь нь дотуур хувцас, 204.6 мянган ширхэг буюу 28.7 хувь нь хүүхдийн хувцас байна. Харин оёмол хувцасны хувьд 153.8 мянган ширхэг буюу 19.8 хувь нь пальто, цув, дулаан хүрэм, 368.5 мянган шихрэг буюу 47.5 хувь нь дотуур цамц, 208.6 мянган ширхэг буюу 26.9 хувь нь дотуур хувцас, 45.6 мянган ширхэг буюу 5.9 хувь нь хүүхдийн хувцас байна.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам