Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнөөдөр 21 аймаг, нийслэлд 450 гаруй аж ахуй нэгж байгууллага /+200 гаруй ХЭАА/, мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, боловсруулах аж  үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 3-4 %-ийг үйлдвэрлэж байна. Мод бэлтгэл, зүсмэл материалын үйлдвэрлэлийг 110,  Барилгын модон хийцийн үйлдвэрлэлийг 24,  Хавтан хийцийн мебель тавилгын үйлдвэрлэлийг 70, зөөлөн тавилгын үйлдвэрлэлийг 12, гэрийн модны үйлдвэрлэлийг 50, хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлийг 6, шахмал түлшний үйлдвэрлэлийг 16, жижиг мужааны үйлдвэрлэлийг 180 гаруй аж ахуйн нэгж байгууллага эрхэлж 6000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь 5-10 хүнтэй бичил аж ахуйн нэгжүүд бөгөөд 30-аас 300 хүртэл ажиллагсадтай томоохон аж ахуйн нэгжүүд 50 орчим байна.

Салбарын үйлдвэрлэлийн хэмжээ /тэрбум төгрөг/:

  2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018*
Тавилгаас бусад мод болон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25.6 50.9 65.5 95.9 95.7 95.0 109.3 112.1 142.5 182.8
Тавилга үйлдвэрлэл 2.6 4.3 27.3 27.0 23.6 33.8 45.7 81.2 91.8 100.9

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн салбарын нийт дүнд эзлэх хувь:

  2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018*
Тавилгаас бусад мод болон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл /хувь/ 0.7 0.4 0.4 0.5 0.6 0.5 0.5 0.7 0.7 0.7
Тавилга үйлдвэрлэл /хувь/ 0.2 0.3 0.2 0.2 0.1 0.1 0.2 0.5 0.4 0.4

Мод, модон эдлэлийн импорт /мян.ам.доллар/

Мод, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотооддоо 55 орчим хувийг импортоор авч байна. 

Жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ 

Бүтээгдэхүүн Хэмжих нэгж 2009 2015 2016 2017 2018*
Гуалин м3 651.5 1019.9 719.0 1910.4 711.5
Зүсмэл материал м3 6181.2 11412.6 8698.9 11150.1 16149.7
Төмөр замын дэр мод мян.м3 14.3 6.2 10.9 16.0 16.5
Зоргодсон хавтас м2 - 216.0 - - 5586.0
Барилгын шалны банз м3 1200.0 90.0 - 51.0 152.0
Барилгын хаалга цонх м2 2383.6 7603.3 4837.0 3606.7 271.1
Гар урлал, сийлбэрийн зүйлс ш 6424.0 12763.0 34674.0 26527.0 29243.0
Төрөл бүрийн модон эдлэл сая.төг 371.2 156.0 94.8 83.8 139.3
Модон сандал ш 490.0 562.0 632.0 690.0 435.0
Албан тасалгааны модон ширээ ш 530.0 120.0 108.0 279.0 124.6
Гал тогооны өрөөний модон тавилга ш 230.0 259.0 181.0 219.0 201.0
Буйдан, бусад зөөлөн ор, сандал ш 3.0 27.0 2824.0 8085.0 10885.2
Гэрийн бусад модон тавилга ш 178.0 320.0 179.0 409.0 564.0
Гэрийн мод ш 16.0 326.0 138.0 161.0 133.0

Жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, дундаж тоо хэмжээ  

  • Мод бэлтгэл: 400,0 мян м3 бөөрөнхий мод, 
  • Модон зүсмэл материал үйлдвэрлэл- 300,0 мянган м3,
  • Барилгын модон хийц-60,0 тэрбум төг,
  • Хавтан хийцийн мебель тавилга- 14000 иж бүрдэл / 
  • Зөөлөн тавилга 15000 иж бүрдэл 
  • Монгол гэрийн мод-8000 иж бүрдэл,
  • Шахмал түлш -3000 тн,
  • Албан өрөөний тавилга – 25,0 тэрбум төг


МОДОН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ

ОЙН АШИГЛАЛТ 

Улсын хэмжээнд 2009-2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг 0.8-1.8 сая.м3-ээр тогтоож байсан хэдий ч гүйцэтгэлээс үзэхэд 503.8-843.9 мян.м3 буюу жилддунджаар 724.2 мян.м3 мод бэлтгэн, мод модон материал, түлшний хэрэгцээг хангаж байна. Жилд бэлтгэж байгаа модны дундаж хэмжээг зориулалтаар нь ангилж үзэхэд 162.8 мян.м3 буюу 22.5% нь үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний, 561.4 мян.метр3  буюу 77.5% нь түлшний мод байна. /БОАЖЯ, Төлөв байдлын тайлан/

  2009 2010 2011 2012 2013 2014 2015 201 2017 2018*
Дээд хязгаар /мянган м3/ 1428.2 766.6 861.7 973.1 1128.4 111.4 1097.1 1058.9 1809.6 1351.1
Нийт бэлтгэсэн /мянган м3/ 503.8 671.0 837.1 830.8 787.4 843.9 652.0 731.0 720.9 664.0

ОЙ, МОДНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ МӨРДӨЖ БАЙГАА ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД

6. МОД, МОДОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОЙРЫН БОЛОН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ЗОРИЛТ:

  • Эцсийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ахуйн нэгжүүдийн модон түүхий эдийн хэрэгцээг нэн тэргүүний ээлжинд хангахад төрийн төв байгуулага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг чиглүүлэх арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх,
  • Ойн тухай хуулийн 12.1.4-р заалтыг хэрэгжүүлж, ойн төв зам байгуулах ажлыг эхлүүлэх, 
  • Орчин үеийн техник технологитой ойн аж ахуйн цогцолбор үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан модон түүхий эдээр тогтвортой хангах,  /мод бэлтгэл, зүсмэл үйлдвэрлэл, хатаалга, модон цавчидас, шахмал түлш/  Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт Сэлэнгэ, Хөвсгөл аймагт цогцолбор үйлдвэр байгуулахаар тусгасан, 
  • Мод импортлох аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар импортын модны хэмжээг нэмэгдүүлэх
  • Ойн тухай хуулийн дагуу Ойн агентлагийг байгуулан ажиллуулах, ой, модны үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж буй төрийн байгууллагын хүн хүчний чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг судлаж шийдвэрлэх,
  • Ой, модны үйлдвэрлэлийн салбарт зориулсан хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлого хэрэгжүүлэх, 
  • “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэн үйлдвэрүүдийг ажиллах хүчнээр хангах,
  • Дотоодоо үйлдвэрлэх боломжтой зарим төрлийн мебель, тавилга, барилгын модон эдлэлийн импортын гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих,
  • Засгийн газрын 2015 оны 336-р тогтоолын жагсаалтад тусгагдсан ерөнхий боловсролын сургууль болон хүчний байгууллагуудад хэрэглэх модон тавилгыг үндэсний үйлдвэрүүдэд үйлдвэрлүүлэх  асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэх, 
  • Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойн хоёрдогч түүхий эдийн нөөцийг ашиглан технологийн цавчдас, шахмал түлш хийх үйлдвэрүүдийг байгуулах,
  • Модлог шахмал хавтангийн  /ДСП, МДФ / үйлдвэр, ойн хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, 
  • Эрчим хүчний хэмнэлттэй, өртөг хямд модон араг бүтээцтэй байшингийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, 
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам