Дахин боловсруулах үйлдвэрийн танилцуулга

Монгол улсын хэмжээнд  жилд 2,2 сая тн  хоёрдогч түүхий эд гардагаас 3-5 хувийг дахин боловсруулж байна. 2019 оны байдлаар  хог хаягдал дахин боловсруулдаг 57  үйлдвэр 100 гаран бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд 2000 гаруй ажилтан ажиллаж байна.

Тус үйлдвэрүүдэд бүх төрлийн хуванцар, гялгар уут, лааз, хөнгөн цагаан хайлш, хар төмөрлөг, яс, үнс, картон цаас, ном, сонин, бичгийн цаас, малын арьс шир, арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал, ой модны хаягдал зах, зоргодос, мод боловсруулах үйлдвэрийн хаягдал үртэс, хуш модны самрын яс, цэвэрлэх байгууламжийн лаг, дулааны цахилгаан станцын үнс, хоол хүнсний үлдэгдэл зэрэг хаягдлыг дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-д экспортолж  байна.

Дахин боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг Статистикийн ангиллаар Резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж авч үздэг.

Салбарын үйлдвэрлэлийн хэмжээ /тэрбум төгрөг/

Салбар 2016 2017 2018 2019*
Резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл 35.8 48.7 59.7 31.5

Салбарын борлуулалтын хэмжээ /тэрбум төгрөг/

Салбар 2016 2017 2018 2019*
Резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл 23.5 23.4 30.2 34.7

Салбарт мөрдөгдөж буй хууль. эрхзүйн орчинг авч үзвэл:

Хуулиуд :
1.    МУ-ын Үндсэн хууль
2.    Төрийн албаны тухай хууль
3.    Яамны эрхзүйн байдлын тухай хууль
4.    Хөгжлийн бодлогын тухай хууль
5.    Хууль тогтоомжийн тухай хууль
6.    Төсвийн тухай хууль
7.    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
8.    Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль
9.    Хог хаягдлын тухай хууль
10.    Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль
11.    Гаалийн тухай хууль
12.    Инновацийн тухай хууль
13.    Патентын тухай хууль
14.    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
15.    Татварын ерөнхий хууль
16.    Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль
17.    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
18.    Хөрөнгө оруулалтын тухай хууль

УИХ болон ЗГ-ын тогтоолууд
1.    Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2016 оны 62 дугаар тогтоол/
2.    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2015 оны 104 дугаар тогтоол/
3.    Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт батлах тухай /Засгийн газрын 2019 оны 90 дугаар тогтоол/
4.    Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоол/
5.    Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр

“МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛЧ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар захирамжид заасан “Үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлийн бодлого, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг үнэлэх, тулгамдаж буй хэрэгцээ шаардлагыг тандан судлах, бодлогын уялдаа холбоо, хийдэл зөрчлийг тодорхойлох” болон, “Монгол улсын Хөнгөн аж үйлдвэрийн салбарт бүтээлч ажил өрнүүлэх, улсын зөвлөгөөн зохион байгуулах тухай” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны А-282 дугаар тушаалыг батлуулан, биелэлтийг хангуулах зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордоны хурлын их танхимд амжилттай зохион байгуулав. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн болон төрийн байгууллага, сургалт эрдэм шинжилгээний байгууллагын 800 орчим төлөөлөгч оролцов. Зөвлөгөөнд ноолуур, арьс шир, гоо сайхан, хог хаягдал дахин боловсруулах, хэвлэл, сав баглаа боодол, модон бүтээгдэхүүн, тавилга үйлдвэрлэл, гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн оёдлын салбарын тулгамдаж буй асуудал, гарц шийдэл илтгэлийг салбар бүрийн төлөөлөл тавьж хэлэлцүүлэв.

“Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойд зориулан хөнгөн үйлдвэрлэлийн түүхээс өнөөгийн амжилт ололт, ирээдүйн чиг хандлагын талаарх мэдээллүүдийг багтаасан баримтат кино хийж улсын зөвлөгөөний үеэр оролцогчдод толилуулав. Ойн хүрээнд салбараас төрөн гарсан улсын баатрууд болон салбарын тэргүүний ажилтан, ажилчдыг оролцуулсан нэвтрүүлэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн ААН-үүдийг сурталчилах ярилцлага нэвтрүүлгүүдийг хийж салбарыг сурталчиллаа.

"Протэйн монголиа" малын гаралтай хаягдал түүхий эд яс боловсруулах үйлдвэр

Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2019 онд "ПРОМОН ТРЕЙД" ХХК нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг дэлхийд тэргүүлэгч Итали технологиор боловсруулж, Европ стандартыг бүрэн хангасан өдөрт 100 тн малын гаралтай хаягдал түүхий эд яс, сэг зэмийг боловсруулж өндөр чанартай тахиа, гахай, загасны тэжээлийн нэмэлт уураг буюу премикс болон малын гаралтай тос зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц үйлдвэрийг байгуулсан.

Тус үйлдвэр нь 100% Италийн IMPIANTI CARRERA брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр бөгөөд мах, ясны гурил болон амьтны гаралтай тос нь Дэлхийн зах зээл дээр стратегийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог. Учир нь нөхөгдөшгүй уургын амин хүчлүүд болон, уураг, кальциар нэн баялаг тэжээлийн нэмэгдэл нь эрчимжсэн тахиа, гахайн аж ахуйн салбарын хувьд ашиг шимийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах гол нэмэлт бүтээгдэхүүн болдог байна.

Орчин үеийн шилдэг технологийг ашиглан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, олон улсын стандарт шаардлагад нийцсэн, сайн чанарын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тус үйлдвэрийг хүн амын төвлөрөл ихтэй нийслэл Улаанбаатар хотын ойролцоо мах боловсруулах үйлдвэрүүд олноор төвлөрсөн Эмээлтэд байгуулсан нь түүхий эдийн дутагдалд орох эрсдэлээс сэргийлэх төдийгүй сайн чанарын шинэ түүхий эдээр үйлдвэрээ тасралтгүй хангах ач холбогдолтой болсон.

Улаанбаатар хотод Эмээлт, Налайх, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк, хөдөө орон нутагт Дархан, Ховд, Сүхбаатар, Эрдэнэт хотуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна

Шинэ ховд, Зуун мод Үйлдвэрлэл, технологийн паркуудад тусгай зөвшөөрөл олгов.

Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, “Зуунмод парк” ХХК-д Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам