Барилгын материалын үйлдвэрлэлийн танилцуулга

1. ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнөөдөр 21 аймаг, нийслэлд 850 орчим аж ахуй нэгж байгууллага барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, боловсруулах аж  үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 5-6 %-ийг үйлдвэрлэж нийт 8000 орчим ажилчид ажиллаж байна.

Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт цемент, шохой, бетон зуурмаг, шавардлагын зуурмаг, хөнгөн бетон, вакуум цонх, хаалга, хөөсөнцөр хавтан, хүрмэн блок, төмөр бетон эдлэл, металл бэлдэц, металл цувимал, улаан тоосго, замын хавтан, хашлага зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамруулж байна.

Барилгын материалын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл /тэрбум төгрөг/

Салбар 2016 2017 2018 2019*
Боловсруулах аж үйлдвэр 5210.1 6780.3 8424.7 3703.1
Барилгын материалын үйлдвэрлэл 237.5 347.8 533.4 248.3

Эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо

Барилгын материалын салбарын борлуулалт /тэрбум төгрөг/

Салбар 2016 2017 2018 2019*
Боловсруулах аж үйлдвэр 2323.2 3665.9 4564.4 5225.2
Барилгын материалын үйлдвэрлэл 106.4 144.1 228.0 261.2

Эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо

Барилгын материалын салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, улсын дүнгээр, жилээр

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн Хэмжих нэгж 2014 2015 2016 2017 2018 2019
Цемент мян.т 411.3 410.1 432.4 675.2 933.8 1098.0
Шохой мян.т 58.0 52.3 47.6 56.2 58.7 77.3
Улаан тоосго сая ш 58.2 39.6 20.5 23.0 28.9 27.4
Хүрмэн блок мян.ш 950.1 633.2 317.5 252.1 305.9 321.2

Эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо

Гол нэрийн барилгын материалын 2030 он хүртлэх хэрэгцээ (прогноз)

2. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • Барилгын тухай хууль
  • Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
  • Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого
  • Жагсаалт батлах тухай /Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалт/
  • Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам