Үйлдвэрлэл, технологийн парк

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТАНИЛЦУУЛГА

Төслийн нэр: Дархан арьс ширний цогцолбор төсөл

Төслийн товч танилцуулга: Малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож Монгол улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус цогцолборын хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур угаах самнах үйлдвэр 2, эсгий хийх 2, үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх байгууламж 1, судалгаа хөгжил, технологи, инновацийн төв 1, үйлдвэрээс гарах хаягдлыг боловсруулж желатин үйлдвэрлэх үйлдвэр 1 зэрэг байгууламжууд баригдана.

Төсөвт өртөг: 130 сая доллар

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол:

  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
  • Малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулж 288,000 малчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ.
  • Арьс ширний боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэсэн байна.
  • Экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Экспортыг 232.7 сая ам.доллараар нэмэгдүүлнэ.
  • 32.7 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлнэ.

Төслийн нэр: Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк төсөл

Төслийн товч танилцуулга: Баруун бүс нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой малтай, түүхий эдийн нөөц бүрдүүлэх боломжтой боловч төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Ховд аймгийн хувьд баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай тул үйлдвэрлэл, технологийн парк багуулахаар шийдвэрлэсэн. Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк нь УБ хотоос баруун зүгт 1,460 км, Ховд аймгийн Жаргалант суманд 100 га газарт төлөвлөсөн. Мөн улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж баригдаж байна. Тус төслийн хүрээнд өдөрт 200 бод, 500 бог төхөөрөх махны үйлдвэр, өдөрт 5000л сүү боловсруулах үйлдвэр, жилд 3000тн ноос, 300 тн ноолуур боловруулах үйлдвэр, жилд 600000 ш арьс шир боловсруулах үйлдвэрүүд баригдахаар төлөвлөсөн.

Төсөвт өртөг: 101.7 тэрбум төгрөг

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол:

  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
  • Баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгож дэвшилтэт техник технологи бүхий 19 үйлдвэр баригдана.
  • Нийт 51.8 сая долларын экспорт бий болно.
  • Ховд аймгийн ДНБ-нд 232 сая долларын хувь нэмэр оруулна.
  • Улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлнэ.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮРТГЭЛ

Паркийн нэр Үйл ажиллагааны чиглэл Тусгай зөвшөөрөл олгосон он Тайлбар
  Завхан үйлдвэрлэл, технологийн парк Хөнгөн үйлдвэр 2013 онд тусгай зөвшөөрөл авсан Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  Багануур үйлдвэрлэл, технологийн парк Хөнгөн, хүнс, хүнд үйлдвэр, ургамал нанобиотехнологи 2016 онд тусгай зөвшөөрөл авсан Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк Хөнгөн үйлдвэр 2017 онд тусгай зөвшөөрөл авсан Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк Барилгын материал 2017 онд тусгай зөвшөөрөл авсан Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  “Эрдэнэт хүнс Само” үйлдвэрлэл, технологийн парк Хүнсний үйлдвэр 2017 онд тусгай зөвшөөрөл авсан Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  Дархан үйлдвэрлэл, технологийн парк Хөнгөн үйлдвэр 2017 онд тусгай зөвшөөрөл авсан  
  Зуунмод хөгжлийн парк Хөнгөн, хүнс, барилга 2020 онд тусгай зөвшөөрөл авсан  
  Ховд үйлдвэрлэл, технологийн парк Хөнгөн үйлдвэр 2020 онд тусгай зөвшөөрөл авсан  
  Багахангайн шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэл, технологийн парк Шилний үйлдвэр 2021 онд тусгай зөвшөөрөл авсан  
Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам