Ахуйн үйлчилгээний салбарын танилцуулга

Монгол Улсын үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний салбар нь хөнгөн аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм.

Салбарын ангилал: Ахуйн үйлчилгээний салбар  байдал цаг үеэ дагаад үйлчилгээний салбарын шинэ нэр төрөл бий болж байна. 

  1. Авто машины засвар
  2. Авто машины угаалга
  3. Алт, мөнгө, үнэт эдлэлийн засвар үйлчилгээ
  4. Ахуйн электрон бараа, цахилгаан хэрэгсэл засвар
  5. Айл, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
  6. Гутал засвар, үйлчилгээ
  7. Гоо засал
  8. Гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар
  9. Гэрэл зураг авах, угаах, бичлэг хийх үйлчилгээ
  10. Гэр цэвэрлэх үйлчилгээ
  11. Нүдний шил захиалга, засвар
  12. Үсчин 
  13. Угаалга 
  14. Халуун ус, саун, бассейны үйлчилгээ
  15. Хими цэвэрлэгээ
  16. Хувцас захиалга засвар
  17. Цаг засвар 
  18. Цүнх, чемодан захиалга,  засвар
  19. Цоож засвар, түлхүүр олшруулах үйлчилгээ
  20. Дуудлагын жолоочийн үйлчилгээ
  21. Нийтийн бие засах газрын үйлчилгээ 
  22. Хүүхэд, өндөр настан асрах үйлчилгээ
  23. Оршуулгын үйлчилгээ

Статистик: Монгол Улсад 2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9019  аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй байна. /Эх сурвалж: Нийслэлийн статистик, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамтран боловсруулагдсан мэдээлэл/

д/д Үйлчилгээний чиглэл УЛСЫН ДҮН
Нийт цэгийн тоо Эзлэх хувь Yүнээс:
ААНБ Иргэд
1 Нийтийн халуун ус 743 8.2 286 457
2 Үсчин, гоо сайхан 2270 25.2 449 1821
3 Гэрэл зураг авах, угаах үйлчилгээ 644 7.1 131 513
4 Хими цэвэрлэгээ, угаалга 137 1.5 83 54
5 Хувцас засвар, захиалга 1818 20.2 304 1514
6 Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар 269 3.0 36 233
7 Гутал захиалга, засвар 833 9.2 83 750
8 Гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар 1035 11.5 170 865
9 Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар 195 2.2 17 178
10 Бусад* 1075 11.9 453 622
НИЙТ 9019 100.0 2012 7007

Салбарын эрх зүйн орчин:

Хууль

  • •    Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай
  • •    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай
  • •    Эрүүл ахуйн тухай
  • •    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
  • •    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай
  • •    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
  • •    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай

Засгийн газрын тогтоол

  • •    Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2020-2024/
  • •    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр хөтөлбөр

Стандарт 

  • Цаг засварын үйлчилгээ MNS 5159 : 2002
  • Үс засах үйлчилгээ MNS 5160 : 2002
  • Ахуйн шавьж, мэрэгч, устгах халдваргүйжүүлэлт. 3-р хэсэг: Үйлчилгээ MNS 5161-3 : 2002
  • Халуун ус. Ерөнхий техникийн шаардлага MNS 5163: 2002
  • Саун. Ерөнхий шаардлага MNS 5164 : 2010
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага MNS 5274: 2017
  • Гутал засварын үйлчилгээ MNS 5275 : 2003
  • Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5347 : 2003
  • Гэрэл зургийн ерөнхий асуудал. Гэрэл зургийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага. MNS 5375 : 2004
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага    MNS 5538 : 2005
  • Үнэт металл, эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл, үйлчилгээ MNS 5565:2005
  • Гоёлын гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS 5567 : 2006
  • Арьс, эмчилгээний гоо заслын оношлогоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 5603 : 2006
  • Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5353 : 2004
  • Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 5604 : 2006
  • Хувцас захиалга засварын үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5636 : 2006
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засварын үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5999 : 2009.
  • Бильярдын үйлчилгээ. Ерөнхий шаардлага. MNS 6001 : 2009
  • Хараазүйн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага 5835 : 2008
  • Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага MNS 6505 : 2015

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам