Стратегийн зорилт


1. Төрийн захиргааны удирдлагаар хангах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх;

  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах;
  • Хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн уялдааг хангаж, гэрээний болон яамнаас гарах шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, сайд болон бүтцэд шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх.
     

2. Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, дотоод худалдааны салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төсөл, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах, бодлогын үр нөлөөний үнэлгээ хийж удирдамжаар хангах, хоёр талын болон олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, салбарын чиглэлээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах;

  • Салбарын хууль тогтоомжийн төсөл болон салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, маркетингийн бодлогын хувилбар, төслийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаа, дүн шинжилгээ, бүтээмж, үр ашгийн тооцооллын үндсэн дээр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • Салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хоёр талын болон олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Мэдээллийн технологийн хөгжилд нийцүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

 

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого болон малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг агаарын эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Малчны орлого нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  • Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, нөөцийг тогтоох, төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх, тайлагнах, үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох, хянан баталгаажуулах, малын үндэсний генийн санг  бүрдүүлж хамгаалах, баяжуулах, малд удам зүйн үнэлгээ явуулах, гойд ашиг шимт мал шалгаруулах, доройтолд орсон, устаж мөхөх эрсдэлд хүрсэн малын төрөл, зүйлийг тогтоож, хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох санал боловсруулах, үржил селекцийн ажлыг мэргэжлийн арга зүйгээр удирдан зохион байгуулах, зохицуулах;
  • Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийг тухай бүрд баяжуулах, малд дахин давтагдахгүй хувийн дугаар, гэрчилгээ олгох, бүртгэлжүүлэх, малчид, малчин өрхийн бүртгэлийг хөтлөх, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох, хяналт тавих.

 

4. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг агаарын эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

5. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийн болон кластерын сүлжээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

 

6. Хүнс, хоол үйлдвэрлэл, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт-баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах;
  • Дотоод худалдааны оновчтой тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрийг худалдаагаар дэмжих бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

7. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах;

  • Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх;
  • Салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах;

 

8. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт, дунд, богино хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ,  урсгал зардал, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах, салбарын гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг нэгтгэн тайлагнах, яамны санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, тайлагнах, төрийн өмчийн бүртгэлд хяналт тавих, харьяа байгууллагуудыг санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэл, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, тайлагнах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, төсвийн ил тод байдлыг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх.
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам