Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн дагуу зөвхөн аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх болохыг анхаарна уу.)

  1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ албан бичээр гаргах. Албан бичгийн загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу. (Жич: Орон нутгийн ААН бол тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүсэлт гаргана)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
    • Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn, маягт TT-02/ 
    • Хүсэлт гаргаж буй онд шинээр байгуулагдсан ААН бол татварын тодорхойлолт
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/
    • Хүсэлт гаргаж буй оны эхний хагаст шинээр байгуулагдсан компани бол хагас жилийн баталгаажсан тайланг, сүүлийн хагас жилд байгуулагдсан бол эхлэлтийн тайлан балансыг хавсаргах
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  7. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах. 
    • 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг иргэн байдаг бол тухайн иргэний татварын дэвтэрийн хуулбарыг хавсаргах.

Санамж: Хэрэв жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагаа эрхэлдэг бол хуульд заасны дагуу тодорхойлолт олгох боломжгүй тул хүсэлт гаргах шаардлагагүй гэдгийг анхаарна уу.
 

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагааны жагсаалтыг энд дарж харна уу.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам