Урамшуулал
Ноосны урамшууллын талаар
Монгол Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2011- 2017 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан 593.7 мянган /давхардсан тоогоор/ малчин, мал бүхий этгээдэд 158.5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
Он | Малчны тоо | Ноосны хэмжээ /тн/ | Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ |
2011 | 32977 | 4924.9 | 9.8 |
2012 | 103162 | 14696.6 | 29.4 |
2013 | 117667 | 18307.3 | 36.6 |
2014 | 80619 | 16643.5 | 18.3 |
2015 | 79407 | 16897.0 | 19.3 |
2016 | 92885 | 20599.0 | 22.6 |
2017 | 86985 | 2024461 | 22.5 |
Дүн | 593702 | 112312.4 | 158.5 |
Ноосны урамшуулал олгосноор ноосон түүхий эдийн ач холбогдлыг малчид сайтар ойлгосон, тэдний хандлага өөрчлөгдөж хяргасан ноосоо ашиглахгүй хаях, норгох шатаах зэрэг үзэгдэл алга болсон, ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсоноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдсэн ба тэмээний тоо толгой 24.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Урамшууллыг ноосны чанар, үүлдэрлэг байдлаас хамааран ялгавартайгаар олгодог болох нь хамгийн зохистой хувилбар гэж үзсэн. Ингэснээр малчид ноосны чиглэлийн үүлдрийн малыг өсгөж үржүүлэх санал санаачлага нэмэгдэж улмаар ноосны чиглэлийн үүлдрийн малын тоо толгой, нийт мал сүрэгт эзлэх хувь өсөх ба салбарын баримталж буй бодлоготой уялдаж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.
Арьс, ширний урамшууллын талаар
Арьс, ширний урамшууллын талаар. Улсын Их Хурлын 2013 оны 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам“-н хүрээнд 2013 оны сүүлийн хагас жил, 2014 оны эхний болон сүүлийн хагас жил, 2015, 2016 оны сүүлийн хагас жилд үндэсний боловсруулах үйлдвэрт түүхий эд тушаасан малчин, мал бүхий этгээдэд дараах урамшууллыг олгоод байна.
д/д | Он | Малчны тоо | Бодын тоо | Богын тоо | Нийт мөнгөн дүн /тэрбум/ |
1 | 2013 оны сүүлийн хагас жил | 29,811 | 40,620 | 700,797 | 2.7 |
2 | 2014 оны эхний хагас жил | 3,085 | 3,806 | 54,184 | 0.2 |
3 | 2014 оны сүүлийн хагас жил | 54,535 | 159,654 | 1,854,943 | 7.9 |
4 | 2015 оны сүүлийн хагас жил | 45,061 | 168,512 | 2,324,359 | 9.5 |
5 | 2016 оны сүүлийн хагас жил | 64,255 | 278,185 | 2,846,747 | 12.7 |
Нийт дүн | 196,747 | 650,777 | 7,781,030 | 33.0 |
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.
Улаанбуудайн урамшуулал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 24/34 тоот хамтарсан тушаалын дагуу Буудай үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд байгууллагаас дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд Засгиин газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.