Тусгай зөвшөөрөл


Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шинээр авсан, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан, сунгасан байгууллагын гэрчилгээний үнэ төлсөн жагсаалт

Тусгай зөвшөөрөл, лицензийн тухай тайлбар

  • Яамнаас олгох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензийн мэдээлэл, олгох, сунгахад төлөх Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг энд дарж үзнэ үү.

 

Тусгай зөвшөөрөл, лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт

Малын генетик нөөцийг ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх бичиг баримт
  • Хүсэлтийн маягт;
  • Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот;
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;
  • Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт; /Улсын тэмдэгтийн хураамжийг УБ банк дахь БЗД-ийн татварын хэлтэст Гэрчилгээний үнэ болох 5000 төгрөгийг Төрийн сан дахь ХХААХҮЯ-ны 100900019002 тоот дансанд тус тус тушаана.
Малын генетик нөөцийг ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгахад бүрдүүлэх бичиг баримт
  • Хүсэлтийн маягт;
  • Тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн албан тоот;
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;
  • Хугацаа дуусах тусгай зөвшөөрөл /эх хувь/;
  • Тусгай зөвшөөрлийн хугацаанд хийсэн ажлын тайлан мэдээлэл /малын үр, хөврөл үрийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн болон үржлийн мал гадаадаас авсан, гадаадад гаргасан талаарх/;
  • Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт; /***Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана./
Лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт
  • Хүсэлтийн маягт;
  • Лиценз хүссэн албан тоот;
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;;
  • Үржлийн мал гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Гадаадад гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, хувийн дугаар, тоог хүсэлтэд хавсаргаж ирүүлнэ.
  • Гадаадын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ /Монгол хэл дээр орчуулсан баталгаат орчуулгын дардастай байх/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гадаадад гаргах малын тоо толгой тутамд тэмдэгтийн хураамж төлнө/
  •  Лицензний гэрчилгээний үнэ төлсөн баримт;

Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж
Малын генетик нөөцийг ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эрхлэх хүсэлтийн маягтыг энд дарж үзнэ үү.

Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    БОАЖЯ-наас авсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардсан тохиолдолд нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
5.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авахад 20,000 төгрөг/;
6.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
7.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд импортолсон, борлуулсан ургамал хамгаалахад ашиглах бодисын тайлан.

Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авахад 125,000 төгрөг/;
5.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
6.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд таримал ургамлын  үр үйлдвэрлэсэн тухай тайлан.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход бүрдүүлэх бичиг баримт

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 4.6

  • Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;
  • Аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн  санхүүгийн тайлан;
  • Үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;
  • Татварын албаны санал, тодорхойлолт

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1

  • Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Цагдаагийн байгууллагын санал /камер/

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-84 дүгээр тушаалаар баталсан журмын 3.2 

Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг нь удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,  дүгнэлт гэсэн хэсгээс бүрдсэн байна. 

  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаарх мэдээлэлд төслийн товч агуулга, хуулийн этгээдийн нэр, үйлдвэрийн байршил, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь, одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээллийг тусгана. 
  • Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлага: удирдлагын бүтэц, орон тоо, ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг, нийслэл, орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо;
  • Зах зээлийн судалгаа: зах зээлийн төлөв байдал, SWOT шинжилгээ, хэрэглэгчдийн тодорхойлолт; 
  • Эдийн засгийн тооцоо: үндсэн үйлдвэрлэл, нийт орлого, борлуулалтын орлогын тооцоо, үйлдвэрлэлийн зардлын тооцоо, бүтээгдэхүүний өртгийн тооцоо, төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо, төслийн өгөөж, өртгийн тооцоо, төслийн эрсдлийн удирдлагын тооцоо, байгаль орчинд ээлтэй болон хор хөнөөлгүй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах тооцоо;  
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа: түүхий эдийн чанарын үзүүлэлт, түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа. Үүнд дараахь мэдээллийг тусгана.
    • Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи, технологийн заавар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт тоног төхөөрөмж, лонх, сав, баглаа боодол, шошгололт, бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт;
    • Дотоод хяналтын лаборатори болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын тогтолцооны бүрдүүлэлт, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаан болон татан авалт, дотоод хяналт, шалгалтын бүртгэл;
    • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа  болон галын аюулгүй байдлыг хангах нөхцөл, хөдөлмөрийн дотоод дүрэм;
    • Бичиг баримтын бүрдэлт: (тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэлийн төрөл, хугацааг тодорхой дурьдах/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, согтууруулах ундаа үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх талаар аймаг, нийслэлийн Засаг даргын санал, Үйлдвэрлэлийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын албаны санал, тодорхойлолт, аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ);
    • Тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг, үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж, үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл;
    • Дүгнэлтэд энэ журмын 3.2.1-3.2.7-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.  
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт 
  • Үйлдвэрлэлийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын санал 
  • Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эсхүл үндэсний татварын албаны цахим санал, тодорхойлолт /ТЕГ-ын албан бичиг/
  • Цагдаагийн байгууллагын санал  /Нийслэлийн цагдаагийн газрын эсхүл тухайн аймгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тоот - камер/             
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар 
  • Барааны тэмдгийг баталгаажуулсан баримтын хуулбар 
  • Тохирлын гэрчилгээний хуулбар 
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар                                               
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн  баримт
Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Импортлох согтууруулах ундааны дээжийг нь хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан баримт, дүгнэлт /ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн дүгнэлт эсхүл шинжилгээний үр дүн бүхий албан бичиг/ 
  • Импортлох согтууруулах ундааны дээжийг Мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, эрүүл ахуйн нөхцөл, эрүүл мэндийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас согтууруулах ундааны төрөл тус бүрээр гаргуулсан баримт /МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын албан бичиг болон улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар/
  • ГЕГ-ийн хууль зөрчиж байгаагүй талаар тодорхойлолт /гаалийн мэдээллийн санд зөрчил бүртгэгдсэн эсэх талаар/
  • Татварын албаны санал, тодорхойлолт /Татварын ерөнхий газрын албан бичиг/
  • Согтууруулах ундаа импортоор худалдан авах гэрээний хуулбар, тухайн согтууруулах ундааг экспортлох зөвшөөрөл 
  • Цагдаагийн байгууллагын санал /Нийслэлийн цагдаагийн газрын эсхүл тухайн аймгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тоот - камер/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 
  • Тохирлын гэрчилгээний хуулбар
  • Импортлох хүнс нь зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан баримт
Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт бичиг

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1

  • Аймаг, нийслэлийн Засаг даргын санал
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

Засгийн газрын 2007 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” 7 
Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг Тамхины хяналтын тухай хууль, Тамхины хяналт тогтоох тухай суурь конвенц, заавал мөрдөх стандартын шаардлагын дагуу дараахь үзүүлэлт, оноогоор үнэлнэ: 

  • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээ- 0-15 хүртэл оноо;
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт тоног төхөөрөмж- 0-10 хүртэл оноо;
  • Үйлдвэрлэлийн технологи, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи- 0-15 хүртэл оноо;
  • Эрүүл ахуйн нөхцөл- 0-5 хүртэл оноо;
  • Мэргэжлийн боловсон хүчний байдал- 0-4 хүртэл оноо;
  • Лаборатори болон технологийн хяналт- 0-10 хүртэл оноо;
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл (Хөдөлмөрийн дотоод дүрэм оролцон) - 0-8 хүртэл оноо;
  • Галын аюулгүй байдлыг хангах нөхцөл- 0-4 хүртэл оноо;
  • Үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл- 0-9 хүртэл оноо;
  • Хайрцаг, сав, баглаа боодлын загвар (стандартын шаардлага, эрүүл ахуйн анхааруулга оролцон)- 0-6 хүртэл оноо;
  • Бичиг баримтынн бүрдэлт (өргөдөл, Засаг даргын санал, улсын бүртгэлийн гэрчилгээ буюу нотриатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, хуульд заасан бусад баримт бичиг)- 0-14 хүртэл оноо.
  • Цагдаагийн байгууллагын санал /камер/
Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт /шинээр олгохгүй байгаа болно/
  • Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, түүнийг сунгах үед шалгалт хийж дүгнэлт гаргах /акт/
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн  дүгнэлт, ажлын байрны талаархи дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
  • Харъяалагдах татварын албаны тодорхойлолт, санал /Татварын ерөнхий газрын албан бичиг/;
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эсхүл олгосон зөвшөөрөл;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн, тохирлын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотриатаар баталгаажуулсан хуулбар;
  • Түүхий эдийн татан авалт, зарцуулалт, экспорт, онцгой албан татвар төлөлтийн тайлан /сүүлийн 3 жилээр/;
  • Тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн газар, хураасан ургацын талаархи мэдээ;
  • Барааны тэмдгийн баталгаажилт, шошгоны загвар;
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын санал.
  • Цагдаагийн байгууллагын санал /камер/
Тамхи импортлох тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Тамхи импортлох эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх  эрүүл  мэндийн  дүгнэлтийг  мэргэжлийн  хяналтын  асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тамхины төрөл тус бүрээр гаргуулсан баримт /МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын албан бичиг болон улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар/
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын   зөвшөөрөгдөх   дээд   хэмжээний   стандартыг   Стандартчиллын үндэсний зөвлөлөөр баталгаажуулсан баримт /Тохирлын гэрчилгээний хуулбар/
  • Тамхи худалдан авах гэрээний хуулбар
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Үйлдвэрийн чанарын сертификат
  • Аймаг, нийслэлийн засаг даргын санал
  • Экспортлох эрх бүхий байгууллага буюу экспортлогч улсын нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагын тодорхойлолт, Монгол Улсад худалдаалахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэл 
  • Татварын албаны санал тодорхойлолт /Татварын ерөнхий газрын албан бичиг/
  • Цагдаагийн байгууллагын санал /Нийслэлийн цагдаагийн газрын эсхүл тухайн аймгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тоот - камер/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Паркийн техник, эдийн засгийн үндэслэл;
5.    Паркийн хөгжлийн төлөвлөгөө;
6.    Паркийн техник, технологийн түвшингийн үнэлгээ;
7.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
8.    Гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;
9.    Тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал;
10.    Татварын албаны тодорхойлолт;
11.    Паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, технологи, менежментийн чадавхитай эсэхийг нотлох баримт;
12.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авах, хугацаа сунгахад 200,000 төгрөг/;
13.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээ шинээр авах тохиолдолд гэрчилгээний үнэ төлсөн баримт
14.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам