Салбарын шагналын журам

Засгийн газрын шагнал: 

  • “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
  • “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал:

  • “Жуух бичиг”

 

Шагналын асуудлаар харилцах:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Х.Одонтунгалаг
Хаяг: Засгийн газрын байр 9а, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 7 давхар, 705 тоот, Утас: 51-262907 

1. Журмыг PDF форматаар татах 
2. Шагналын анкет татах

 

Шагналд нэр дэвшүүлэх тодорхойлох: 

  • Төрийн албан хаагчийг тухайн байгууллагын удирдлага нэр дэвшүүлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн, тодорхойлолт гарган холбогдох дээд шатны байгууллагын саналын хамт ирүүлнэ.
  • Салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтан болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтныг одоо ажиллаж байгаа болон хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгж нь шагналд тодорхойлно.  
  • Аль нэг байгууллага, аж ахуйн нэгжид харьяалалгүй ахмад болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, ахмад настныг оршин сууж буй баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга тодорхойлж болно.
  • Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн бус байгууллага шагналд тодорхойлж болно. 
  • Шагналын 4.2, 4.3-т заасан тодорхойлолтыг нутгийн захиргааны байгууллага /аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар/-ын саналыг авч уламжлуулан ирүүлнэ.

Шагналд нэр дэвшүүлж тодорхойлохдоо дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:

  1. Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /Маягт 1/;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл;
  4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг;
  5. Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг;
  6. Нутгийн захиргааны байгууллагын санал ;

Хүндэт тэмдэг, үнэмлэх нөхөн болон сольж олгоход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт: 

  1. Тэмдэг, үнэмлэх нөхөн буюу сольж олгохыг хүссэн өргөдөл;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Шагналын үнэмлэхийн хуулбар;
  4. Үнэмлэхээ үрэгдүүлсэн бол шагнасан шийдвэрийн хуулбар;
  5. Мөнгө тушаасан баримт;

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам