Малын бүртгэл

Малын ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажил

Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал  үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгож олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавьсан.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт ажиллаж буй Малын үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мал зүйч мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэх бөгөөд малыг ялган тэмдэглэх ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, малчид хамтран хэрэгжүүлж байна. Улсын их хурлын 2017 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Малын генетик нөөцийн тухай хуульд Малын генетик нөөцийн бүртгэлийн чиглэлээр 5 дугаар зүйлд тусгагдан. Үүнд: 

5 дугаар зүйл. Малын генетик нөөцийн бүртгэл дараахь хэлбэртэй байна:
5.1.1 Малын бүртгэл
5.1.2 Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл
5.1.3 Малын удам зүйн үнэлгээний бүртгэл
5.1.4 Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл

Мал бүртгэлжүүлэх ажлын стратеги

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2021 онд улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж 2021 онд нийт сүргийн 3.3 сая, мал, 2022 онд 6.6 сая, мал, 2023 онд 9.8 сая, мал, 2024 онд 13.1 сая, малыг /өссөн дүнгээр/ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Ялган тэмдэглэх хэрэгсэл захиалга /2017-2020 он/

Ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажлын хүрээнд:

  1. Малын удам гарвалийн талаарх мэдээллийг бүртгэх, хянан баталгаажуулах
  2. Малын үржүүлгийн мэдээллийг бүртгэх баталгаажуулах ашиглах
  3. Малын ашиг шимийг бүртгэх баталгаажуулах
  4. Малын эрүүл мэндийн байдлыг бүртгэх баталгаажуулах
  5. Малын шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх
  6. Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх

Эрх зүй

  1. Малын генетик нөөцийн тухай хууль
  2. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль
  3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль
  4. Харилцаа холбооны тухай хууль
  5. Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам
  6. Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тайлагнах журам
  7. Малын бүртгэлийн журам

Цаашид хэрэгжүүлэх ажил

2020 оноос малын бүртгэлийн ажлын эрчимжүүлэх, олон улсын технологийн хөгжил дэвшилттэй нийцүүлэх, үржилд ашиглаж буй баталгаажсан үүлдэр омог цөм сүргийн малыг  ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, нийт хээлтүүлэгчийн мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид төвлөрүүлэн ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, дэлхийн худалдааны байгууллагын санхүүжилтээр “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх” туршилтын төслийн хүрээнд төсөл хэрэгжиж буй Өвөрхангай аймгийн 4 сумын 190.0 мянган малыг ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах ажлыг зорилт болгон ажиллаж байна.

Малыг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх

Ээмгэнд бичигдэх нэгдүгээр эгнээний эхний мөр нь “MN” гэсэн  товчилсон үсэгтэй, хоёр дахь мөрний зургаан оронтой тооны эхний  хоёр  тоо нь тухайн бүс нутаг,  аймгийн,  дараагийн   хоёр  тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр  тоо  нь тухайн баг, хорооны  кодыг, гурав дахь  мөрний  зургаан оронтой  тоо нь тухайн малын хувийн дугаарыг илэрхийлнэ.

Ялган тэмдэглэгээний төрөл

  1. Вар код бүхий  цахим ээмэг, чип, энгийн хэрэглээний пластмассан ээмэг гм
  2. Тамга,  /хүйтэн, халуун  2 арга /
  3. Үхэр, сарлаг, тэмээ, цаа бугыг ээмэглэнэ
  4. Адууг тамгална, цахим мэдээлэл бүхий  тэмдэглэгээ чип хэрэглэнэ.
  5. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код “Монгол улсын багц стандарт - MNS5641- 2006
Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам