ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэрэг нь нөөцийн хязгаарлагдмал байдлыг үүсгэж, МАА үйлдвэрлэлийг явуулах арга барилыг өөрчлөн, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. Дээрхи практик хэрэгцээнд үндэслэн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 400 дугаар тогтоолоор батлуулсан. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчлэн төрөлжүүлж хөгжүүлэх, импортыг бууруулж, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилго бүхий энэхүү хөтөлбөрт 7 үндсэн зорилтын хүрээнд 54 зорилтот үйл ажиллагааг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх 158 арга хэмжээний төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 120 дугаар тушаалаар батлуулж, аймаг бүр дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүднээс Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэйгээр явуулах үндэсний чадавхийг бий болгох зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22.3 га газарт томоохон бүтээн байгуулалтын ажлыг 2013-2017 онд хийж 2018 онд үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
2019 оны эцсийн байдлаар 2497 аж ахуй нэгж, өрхөд 100,9 мянган сүүний үхэр, 475 аж ахуйн нэгж, өрхөд 33,7 мянган махны үхэр, 1591 аж ахуйн нэгжид 45.9 мянган мах, ноосны хонь, 731 өрх, аж ахуйн нэгжид 21,3 мянган гахай, 1528 өрх, аж ахуйн нэгжид 956,0 мянган өндөглөгч тахиа, 900 өрх, аж ахуйн нэгжид 12250 бүл зөгий, мөн түүнчлэн зарим иргэд цаа буга, илжиг, загас, цөөн тооны цацагт хяруул, галуу, нугас, туулай зэргийг үржүүлж байна.
Сүүний үхрийн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Үхрийн тоо | ![]() |
|
2010 | 649 | 21412 | |
2015 | 1172 | 61981 | |
2016 | 1472 | 60998 | |
2017 | 1727 | 74077 | |
2018 | 1899 | 75217 | |
2019 | 2497 | 100904 |
Махны үхрийн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Үхрийн тоо | ![]() |
|
2010 | 101 | 11307 | |
2015 | 248 | 20847 | |
2016 | 178 | 17698 | |
2017 | 236 | 28788 | |
2018 | 330 | 23794 | |
2019 | 475 | 33692 |
Мах, ноосны хонины аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Хонины тоо | ![]() |
|
2010 | 128 | 101681 | |
2015 | 397 | 65768 | |
2016 | 174 | 91404 | |
2017 | 1511 | 353165 | |
2018 | 1687 | 440447 | |
2019 | 1591 | 459335 |
Гахайн аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Гахайн тоо | ![]() |
|
2010 | 190 | 15064 | |
2015 | 331 | 29946 | |
2016 | Ферм - 70 Өрх - 980 |
35704 | |
2017 | Ферм - 34 Өрх - 915 |
28440 | |
2018 | Ферм - 54 Өрх - 792 |
29442 | |
2019 | Ферм - 144 Өрх - 587 |
21346 | |
Тахианы аж ахуйн тоо
Фермерийн аж ахуйн тоо |
Тахианы тоо | ![]() |
|
2010 | 148 | 397468 | |
2015 | 244 | 761794 | |
2016 | Ферм - 40 Өрх - 1269 |
880114 | |
2017 | Ферм - 40 Өрх - 1157 |
798439 | |
2018 | Ферм - 37 Өрх - 1139 |
1247392 | |
2019 | Ферм - 57 Өрх - 1471 |
956016 |
Зөгийн аж ахуйн тоо
Аж ахуйн тоо | Зөгийн бүлийн тоо | ![]() |
|
2010 | 68 | 2255 | |
2015 | 161 | 6309 | |
2016 | Ферм - 60 Өрх - 445 |
9276 | |
2017 | Ферм - 31 Өрх - 397 |
11492 | |
2018 | Ферм - 75 Өрх - 344 |
8848 | |
2019 | Ферм - 56 Өрх - 844 |
12250 |
Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 2019 онд хийсэн гол ажлууд:
- Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай орны газар тариалангийн бүс нутагт 600 үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер фермийг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2019 оны эцсээр санамж бичиг байгуулав. Энэ нь сүүний аж ахуй, эрхлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, Төр, Засгийн газар хамтран дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр, Монгол хүн бүрийн өдөр тутмын сүүний хэрэгцээг тогтвортой хангах, цаашид бүтээгдэхүүнээ экспортлох, импортыг багасгах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр дүнд хүрнэ.
- 2019 онд бид Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт 5 удаа зохион байгууллаа.
- Дархан-Уул аймагт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудын, Дорнод аймагт 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудийн Эрчимжсэн мал аж ахуйн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулллаа. Мал аж ахуйн салбарын болоод холбогдох яамны төлөөлөгчид, эрдэмтэн, багш, судлаачид, нийт 230 хүн хамрагдлаа.
- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг НҮБ-ын ХХААБ-аас санхүүжүүлэн 1200 хувь хэвлүүлэн аймгуудад хүргүүлэв.
- ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 04 дүгээр зөвлөмжөөр ЖДҮХС-гаас олгох нийт зээлийн 25-аас доошгүй хувийг “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зээл олгохоор тусгасан. Энэ ажлын хүрээнд ЖДҮХС-ийн захирлын 2019 оны А/77, А/81, А/117 дугаар тушаалуудаар сүүний болон махны үхэр, сарлаг үхрийн, тэмээ, хонь, тахиа, гахай, зөгий, загасны нийт 101 иргэн, аж ахуйд 10,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.
- Аймгийн ХХААГ-ууд өөрийн аймгийн онцлогт тохирсон “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр ИТХ-аар батлуулан ажиллаж байна.
- Сүүний үхрийн кластрийн смстемийг хэд хэд ферм дээр хэрэгжүүлж байна. 2019 оны 11 сард “Нүүдэлчин агро” ферм франц улсаас 96 толгой сүү-махны чиглэлийн цэвэр үүлдрийн монбелиярд гунжин үнээнүүдийг Төв аймгийн Баяндэлгэр суманд импортоор оруулж ирэн нутагшуулж байна.
- 2019 оны 1 дүгээр улиралд Азийн Хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт ” төслийн хөрөнгөөр Швацарь улсаас оруулж ирсэн сүүний чиглэлийн “Голштейн” (Хар тарлан), “Симменталь”, мах-сүүний чиглэлийн “Brown Swiss”, “Original Brounvieh”, “Ангус” \Улаан\, махны чиглэлийн “Лиммузин” үүлдрийн өндөр ашиг шимт хүйс жолоодсон 1200 тун охин үр, 12800 тун гүн хөлдөөсөн үр, нийт 14000 тун үрийг оруулж ирэн МУСҮТ-д хүлээлгэж өгч зохиомол хээлтүүлэгт ашиглаж байна.
- 2019-оны 6-р сард ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан МУ-ын газар тариалангийн бүсэд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн 16 аймгийн төлөөлөгчид Япон улсын Хаккойда мужийн Эрчимжсэн аж ахуй, мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх дэвшилтэт аргын талаар туршлага судласан.
- 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Төрийн ордонд “Сүүний аж ахуй эрхлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чуулган” зохион байгуулж 750 төлөөлөгч оролцсон уг чуулганаас зөвлөмж гарган хэрэгжүүлж байна.
- Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 онд төлөвлөн хэрэгжүүлсэн ажлын биелэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
- Эрчимжсэн мал аж ахуй болон тэжээвэр амьтдын 2019 оны судалгааг энд дарж үзнэ үү,
- Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 2019 онд аймгууд зохион байгуулсан ажлаас товч танилцуулгыг энд дарж үзнэ үү.
- Эрчимжсэн мал ажуйг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод, Дархан-Уул, Төв аймгууд хамгийн сайн тайлан ирүүлснээс Төв аймгийн мэдээллийг энд дарж үзнэ үү.