Малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамж

Тэжээл бэлтгэл

Тэжээлийн нэр төрөл 2015 2016 2017 2018 2019*
Байгалийн хадлангийн өвс, мян.тн 1028.7 1100.0 935.7 1162.1 1235.0
Ногоон тэжээл, мян.тн - - - 113.4 124.2
Сүрэл, мян.тн 39.9 38.1 15.2 16.6 10.1
Дарш, мян.тн 1.6 7.9 0.9 10.8 15.2
Эрдэс, мян.тн 61.3 - 105.8 107.6 104.9
Багсармал тэжээл, мян.тн 101.6 106.6 34.3 42.3 49.2

Тэжээлийн үйлдвэр, цех

2019 оны байдлаар Монгол улсад нийт 57 гурил, тэжээлийн үйлдвэр, цехүүд байгаагаас цагт 2 тн-с дээш тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр 14 (гурилын үйлдвэр ороод), үлдсэн нь жижиг оврын тэжээлийн цех байна.

Нийт тэжээл үйлдвэрлэгчдийн тоо (2019 оны байдлаар)

  Аймаг Тэжээлийн үйлдвэр, цех
Нийт Ажиллаж байгаа Үйл ажиллагаа зогссон
1 Архангай 1 1 0
2 Баян-Өлгий 1 1 0
3 Булган 7 7 0
4 Говь-Алтай 1 0 1
5 Дархан-уул 4 4 0
6 Дорнод 2 2 0
7 Дундговь 1 1 0
8 Орхон 7 2 5
9 Өвөрхангай 14 9 5
10 Сэлэнгэ 3 3 0
11 Төв 4 4 0
12 Увс 5 5 0
13 Хөвсгөл 7 6 1
14 Хэнтий 3 1 2
15 Улаанбаатар 11 11 0
Нийт 71 57 14

Үйлдвэрүүдийн хүчин чадал

Үйлдвэрлэгчийн төрөл Тоо Бүтээгдэхүүн Үйлдвэрлэлийн нийлбэр хүчин чадал, тонн/жил Ашиглаж буй хүчин чадал, хувиар
Гурилын үйлдвэр 27 Хивэг 195,365 тонн 32,0%
Тэжээлийн үйлдвэр, цехүүд 30 Багсармал, хивэг, хорголжин, холмиог тэжээл, уурагт тэжээл 193,600 тонн 26,6%
Нийт 57   388,965 тонн 29.3%

Манай улсад малын тэжээлээр дагнасан тэжээл үйлдвэрлэдэг нийт 30 аж ахуйн нэгж, цехүүд байгаа ба жилд 193.6 мянган тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Нийт хүчин чадлынхаа 26,6%-ийг ашиглаж байна.

Бүс нутгуудаар нь аваад үзвэл нийт тэжээл үйлдвэрлэлийн 88.6%-г Улаанбаатар хотод байна.

Тэжээлийн үйлдвэрүүд түүхий эдийнхээ 80 орчим хувийг дотоодоос, 20 хувийг импортоор хангаж байна. Үүнээс аж ахуйн нэгжийн 76.6 орчим хувь нь өөрсдөө түүхий эдээ тариалдаг бол үлдсэн 23.4-н хувь нь дотоодоос, зарим нь импортоор түүхий эдээ худалдаж авдаг байна. Импортоор авдаг гол түүхий эд нь эрдэнэ шиш, шар буурцаг, рапс ба шар буурцагийн шахдас, премикс, амин хүчлүүд байна.

Нийт тэжээлийн үйлдвэртэй аж ахуйн нэгжийн 83.3% нь тэжээлээ хадгалах өөрсдийн агуулахтай ба үлдсэн 16,7% нь одоогоор өөрсдийн тэжээлээ хадгалах агуулахгүй байна.  
Тэжээлийн үйлдвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, цехүүдийн хувьд 73.3% нь 10 хүртэлх ажилчинтай жижиг тэжээлийн, үйлдвэр, цехүүд байна.

Бэлтгэсэн өвс, хадлангийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бэлтгэсэн гар тэжээлийн мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэжээл үйлдвэрлэлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам