Газар тариалангийн салбарын бодлого

Зорилго:  Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ. 

Зорилтууд: Салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийн зорилтууд, /АТРЫН III АЯНЫ ХҮРЭЭНД/:

  • Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр  хангана.
  • Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
  • Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ. 
  • Тариалангийн даатгалын эрхзүйн орчинг бүрдүүлнэ. 
  • Зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. 
  • Усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ. 
  • Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэх, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.
  • Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 

Салбарын дунд хугацааны хүрэх үр дүн:

  • Буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлнэ. Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • Зоорийн багтаамжийг 2016 оны түвшингээс 30 хувиар нэмэгдүүлж,зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно. 
  • Үр тарианы техникийн шинэчлэлийг 75 хувьд, төмс, хүнсний ногооны механикжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.
  • Жимс жимсгэний тариалалтыг 8.0 мянган га-д,  ургацыг 15.0  мянган тоннд хүргэнэ. 
  • Салбарын хүний нөөцийн чадавхи бэхжиж, ажлын байр тогвортой хадгалагдана.

Салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын хууль

  • Тариалангийн тухай хуулийг энд дарж үзнэ үү.
  • Ургамал хамгааллын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
  • Үрийн тариалангийн  даатгалын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
  • Таримал ургамлын үр сортын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.

Улсын Их Хурлын тогтоол

  • Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг энд дарж үзнэ үү.
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг энд дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
  • Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энд дарж үзнэ үү

Засгийн газрын тогтоол

  • Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян зарлах тухай Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
  • Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 131 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
  • Хүнсний ногоо үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
  • Хөтөлбөр батлах тухай /Жимс жимсгэнэ үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
  • Үндэсний аян өрнүүлэх тухай /Атрын III аян/ Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.

Салбарын сайдын тушаал

  • Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/166, А/251 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
  • Монгол Улсад 2019 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/59,А-45,А/81 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
  • Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох  аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-43 дугаар тушаалыг энд дарж үзнэ үү.
  • Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны А-136,А-158,А-210 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
  • Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-80 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
  • Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын  2016 оны А-63 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
  • Журам батлах тухай (Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам) /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал 2015 оны А-105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
  • Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт /ХХАА-н сайдын 2015 оны А-90 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү. 
  • Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам /Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 63/67/87 дугаар хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү. 
  • Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам /Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам