Үрийн шинэчлэлт

Нутагшсан болон ирээдүйтэй сортуудын агро-экологийн паспорт

1. Сортын нэр: Халх гол-1 Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./, Омог:  Лютесценс (lutescens), Сортын түүх: УГТЭШХ-нд Өвөлжих буудайг зусах болгон хувиргах аргаар буудайн Безостая-1 сортоос гаргав, Сортын ботаник-морфологи шинж: Бутны хэлбэр босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл-призм хэлбэртэй, сийрэг 8-9 см урттай,  түрүүтэйн хайрс нь зуйван, мөр шувтан, иш навч нь шар ногоон өнгөтэй, навч нь сийрэг үслэгтэй, нарийвтар, иш нь бүдүүвтэр, бат бэх байдаг. Үр нь улаан, гонзгой бөөрөнхийдүү хэлбэртэй, үрийн ховил дунд зэрэг гүнзгий, үрийн гадаргуу үрчлээ багатай, гуриланцар байдаг, Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Ургалтын хугацаа нь нэн эрт болцтой, 76-82 хоног, ургамлын өндөр 54-106 см, налдаггүй, хаврын хүйтрэлтэнд тэсвэртэй, ганд дунд зэрэг тэсвэртэй, тоост харуугаар бага зэрэг өвчилдөг, механикжсан аргаар хураахад тохиромжтой. Ургац дунджаар 22.3 ц/га байсан нь стандарт Альбидум-43, сортоос 0.6 ц/га илүү байна. Өндөр сэрүүн чийглэг газарт эрт тарихад сайн тохирно. Үрэндээ уураг 16%, цавуулаг 30.9%, шилэнцэр 79.7%, талхны ерөнхий үнэлгээ сайн, натур жин 769 л/г, 1000 үрийн жин нь дунджаар 33.4 г байна.

2. Сортын нэр: Дархан-131 Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./, Омог: Лютеценс / lutescens/, 1.Сортын түүх: УГТЭШХ-нд Безостая-1хСкала сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан, 2.Сортын ботаник-морфологийн шинж:  Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, шаантаг хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь зуувандуу хэлбэртэй,  өргөн тэгш мөртэй, эгц шүдлэгтэй, тод хянгатай.   Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, навчны  өргөн, урт нь дунд зэргийн, бутлалтын үедээ хөх цэнхэр өнгөтэй , бүдүүвтэр бөх бат иштэй, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан.  Үр нь улаан, гонзгойдуу уртавтар хэлбэртэй, үрийн ховил дунд зэрэг гүнзгий, үрийн гадаргуу үрчлээ багатай, гуриланцар байдаг, 3.Сортын биологи  аж ахуйн шинж чанар: Эрт болцтой ургалтын хугацаа нь 77-88 хоног, дунджаар 82 хоногт боловсорно. Ургамлын өндөр 71 см, налалт, ган үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. Зохиомол халдварлалтаар тоост харуу өвчинд 1 /пратик үнэлгээтэй гарсан/ ургацын чадавхи ихтэй, усалгаагүй нөхцөлд /26.4 ц/га/-д хүрнэ. Механикжсан хураалтанд тохиромжтой ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй, хөрс боловсруулалтын чанарт мэдрэмтгий сорт юм. Хээрийн соёололтоор жишиг сортуудын төвшинд 45.7-65.2 хувь байлаа. Судлагдсан бүх жилүүдэд жишиг Халх гол-1 сортоос 1.3-7.1 ц/га нэмүү ургац өгч шалгарчээ. Дундаж ургац 12.2 ц/га энэ нь жишиг сортоос  +4.1 ц/га-аар илүү. 1000 үрийн масс 26.8- 34.0 г, натур жин 768.0л/г, уураг 14.8 хувь, нойтон цавуулаг 29.1 хувь, седиментаци 59.6, гурилын гарц 68.1 хувь талхны эзлэхүүн 510-570 см3 ерөнхий үнэлгээ 3.9-4.5 балл, талх гурилын чанар нь хүчит буудайн шаардлага хангасан сорт юм. Ургах эрчим  92 хувь, лабораторийн соёололт 95 хувь байлаа.

3. Сортын нэр: Дархан-160 Селекцийн дугаар: СТ-96/87, Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./, Омог: мильтурум /milturum (Al.) Mansf./, 1.Сортын түүх: Дарханы УГТСЭШХ-нд (Одесская-51 х Калъянсона) х Алмаз сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авч селекцийн сорилтын талбаруудаар шалгаруулсан., 2.Сортын ботаник-морфологийн шинж:  Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь улаан сахалгүй, шувтан хэлбэртэй, сийрэг 6.9-8 см урттай,  түрүүхэйн хайрс ньуртассан зуувандуу хэлбэртэй,  шувтан мөртэй , оройн хэсэгт 1 см хүртэл шүдлэгтэй, тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, өргөндүү хагас босоо байрлалтай, , навчны  өргөн, урт нь дунд зэргийн, бутлалтын үедээ хөх цэнхэр өнгөтэй. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, навчны  өргөн, урт нь дунд зэргийн, бутлалтын үедээ хөх цэнхэр өнгөтэй , бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, өндгөн хэлбэртэй, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу гөлгөр., 3.Сортын аж ахуй, биологийн шинж чанар: Эртийн болцтой, ургалтын хугацаа нь 71-87 хоног, дунджаар 82 хоногт боловсорно. Ургамлын өндөр 94 см, ган, налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд тоост харуу, ишний шугаман зэв, альтернариоз өвчинд тэсвэртэй, гельминтоспориоз өвчинд практик тэсвэртэй, септориоз, навчны хүрэн зэв өвчнүүдэд дундаас дээгүүр тэсвэртэй. Механикжсан хураалтанд тохиромжтой ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй. Хээрийн соёололтоор жишиг сортын түвшинд байлаа. Буудайн “Үзүүлэх” талбарт судлагдсан жилүүдэд хяналт Дархан-131 сортоос 1.2 ц/га нэмүү ургац өгч дунджаар 20 ц/га ургацтай байна. Уг сортын натур жин 769 г/л, уураг 12.2 %, нойтон цавуулаг 28.7 %, седиментаци 47.5 мл, гурлын гарц 68.0 %, талхны эзэлхүүн 470-520 см3, талхны ерөнхий үнэлгээ 4,0 балл, хүчит буудайн шаардлага хангаж байна., 4.Сортын онцлог: Эртийн болцтой, ургацын чадавхи өндөртэй /38,7 ц/га/, Дархан-131 сортоос дунджаар 1,2 ц/га-аар давуу ургацтай, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуу өвчинд гойд тэсвэртэй. Жишиг сортоос бүтээгдэхүүнт иш, нэг түрүүний үрийн тоо, жин, 1000 үрийн жингээр илүү, бүтээгдэхүүнт бутлалт сайтай. Уг сортын онцлог нь арвин ургацтайгаас гадна чанарын үзүүлэлт, ялангуяа уураг, цавуулгийн агуулалтаар хүчит буудайн стандартыг хангасан сорт юм.

4. Сортын нэр: Дархан-172 Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum/, Омог Лютеценс /Lutescens/, 1.Сортын түүх: УГТ Х-нд  2000 онд Дархан-95 сортыг азотлаг натри / NaN3/ химийн мутагений 0.75мМ тунгаар үйлчлэн гарган авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл хэлбэртэй, нягтавтар 5.8-9.8 см, шилбэнцэр 10 см /12-16/ урттай,  түрүүхэйн хайрс нь зэв хэлбэртэй,  дунд зэргийн өргөн тэгш мөртэй, хянга нь хурц, шүдлэгтэй, бүдэг судалтай, өехий ховил нь гүн, сэвлэг нь дунд зэрэг байдаг.  цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан.. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, навчны  өргөн, урт нь дунд зэргийн, бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил гүн өргөн, үрийн гадаргуу бага үрчлээтэй. 3.Сортын биологи аж ахуйн шинж чанар: Эрт болцтой ургалтын хугацаа нь 72-89 хоног, дунджаар 82 хоногт боловсордог. Дундаж ургац 21.0 ц/га энэ нь жишиг Халх гол-1 сортоос +3.5 ц/га, жишиг Дархан-131 сортоос 1.96 ц/га-аар илүү юм. Судлагдсан бүх жилүүдэд жишиг Халх гол-1 сортоос 1.6-4.6 ц/га нэмүү ургац өгч шалгарсан. Үрэндээ уураг 12.0%, нойтон цавуулаг 29.0%, седиментаци 34% агуулдаг. 1000 үрийн жин 37.0 г, натур жин 744 л/г. Талхны эзэлхүүн 500,  ерөнхий үнэлгээ  4 балл байгаа нь талхны чанар сайтайг харуулж байна. Хээрийн соёололтоор стандарт сортуудын төвшинд, амьдралт 62-94 хувь байлаа. Механикжсан хураалтанд тохиромжтой, ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 40.5 ц/га хүрдэг. Нутагшсан Халх гол-1 сортоос 22.1 хувь нэмүү ургацтай, Налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй, ганд дунд тэсвэртэй, зонхилох өвчинд тэсвэртэй, бутлалт сайтай. Нэг түрүүний үрийн тоо, нэг түрүүний  үрийн жин, 1000 үрийн жингээр жишиг сортоос судлагдсан бүх жилүүдэд давуу байлаа.  Натур жин хяналтаас 18 л/г –аар, гурилын гарц 2.2 %, талхны эзэлхүүн 30 мл тус тус илүү байж чанарын ихэнхи үзүүлэлтээр хүнсний улаан буудайн MNS0097:2010 стандартын шаардлагыг хангасан. Эрдэс болон биобордоо ашиглан ургац бүрдүүлэх чадавхи сайтай, бордоонд мэдрэмтгий сорт юм.

5. Сортын нэр: Орхон Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum/, Омог: Альбидум /Var. albidum/, 1.Гарал үүсэл:  АНУ-ын Вашингтон сортоос шилэн сонголтоор гаргасан. 1963 онд төв бүсэд нутагшсан., 2.Сортын ботаник, морфологийн шинж тэмдэг: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, сахалгүй, ээрүүл хэлбэртэй, 9-10 см урт, дунд зэргийн нягттай, түрүүхэй хайрс нь зууван, ихэвчлэн тэгш буюу ялимгүй өндийсөн өргөн мөртэй, хянганы дээд тал нь шүдэрхэг иртэй, угаараа үл мэдэг үрчгэр,цэцгийн хайрс нь үрээ сайн хучсан. Навчны өнгө цайвар ногоон, хэвтээ байрлалтай, навчны урт нь дунд зэргийн, нарийнхан, иш нарийн ялангуяа түрүүний доод хэсгээр туяхан байдаг.  Үр нь цагаан, богиновтор өргөн, өндгөрхүү хэлбэртэй, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу гөлгөр гурилхаг байдаг. 3.Сортын биологи аж ахуйн шинж чанар: Дундын болцтой ургалтын хугацаа 85-90 хоног, ургамлын өндөр 70-80 см, хаврын ган, тоост харуунд тэсвэртэй, налалтанд дунд тэсвэртэй,1000 үрийн жин 38,3 г, натур 759,1 г/л, 69,0 %-н шилэнцэр, 12-16 %-н уурагтай, 30,3 %-н цавуулагтай, талхны эзэлхүүн 667 см3, ерөнхий үнэлгээ 5,0 балл, дундаж ургац 21.2 ц/га өгдөг

6.    Сортын нэр: Дархан-34 Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /, Омог:  Лютесценс (var.lutescens), 1.Сортын түүх: УГТЭШХ-нд Бурятская-34хМироновская яровая сорттой эвцэлдүүлэн эрлийзээс шилэн сонголтын аргаар гаргаж авсан., 2.Сортын ботаник-морфологийн шинж:  Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл хэлбэртэй, нягтавтар 8-10 см урттай,  түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, шувтан мөртэй, тод хянгатай, гөхөл нь өтгөн, өехий ховил нь гүн нарийн, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хэвтээ байрлалтай, дунд зэргийн урт, нарийн, бүдэг судалтай, богино, мохоо шүдлэгтэй навчтай, бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу гөлгөр, хагас шилэнцэрхэг., 3.Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Дундын болцтой, ургалтын хугацаа нь 76-90 хоног буюу дунджаар 85 хоногт боловсорно. Ургамлын өндөр 53.1-90.7 см, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, швед ялаанд 1.9% гэмтэнэ. Үрийн ургах эрчим 97.0%, лабораторийн соёололт 99.0%, зохиомол халдварлалтын тооцоогоор тоосон харуу өвчинд тэсвэртэй үнэлгээ авсан. Хээрийн соёололт 60.0-66.0%, амьдралт 94.3%, нэг түрүүний үрийн тоо 24-36 ш, 1000 үрийн жин 37.9 г, натур жин 783 л/г, шилэнцэр 76%, уураг 15.2%, цавуулаг 30.8%, гурилын гарц 68.6-74.2%, талхны эзэлхүүн 440-512 мл, ерөнхий үнэлгээ 4 балл гарсан нь түүний талх гурилын чанар сайтайг илтгэж байна. Уул сорт ургацын чадавхи ихтэй 40 ц/га хүрдэг. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 40 ц/га хүрдэг. Судлагдсан бүх жилүүдэд стандарт Саратовская-29 сортоос 1.0-11.2 ц/га –р тус тус давжээ. Дунджаар 28.3 ц/га өгчээ. Усалгаа бордоонд мэдрэмтгий тул эрчимжсэн технологитой тариаланд тохиромжтой сорт юм.

7.    Сортын нэр: Дархан-74 Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /, Омог:  Грекум  (graecum), 1.Сортын түүх: УГТЭШХ-нд Грекум-114 ба Бурятская-34 сортуудыг эвцэлдүүлсэн эрлийз популяциас ганцаарчилсан сонголтын аргаар гаргаж авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл буюу цилиндр хэлбэртэй, нягтавтар, 8-12 см урт,  түрүүхэйн хайрс нь өндгөрхүү хэлбэртэй, үл мэдэг судалтай, хурц шүдлэгтэй, мөр нь шувтан, тод хянгатай, гөхөл нь дунд зэрэг, өехий ховил нь жижиг нарийн, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, дунд зэргийн өргөн, урттай, бүдүүвтэр бөх бат иштэй. Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил нь жижиг нарийн, үрийн гадаргуу гялалзсан гөлгөр, шилэнцэр том үртэй. 3.Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Дунд болцтой, ургалтын хугацаа 90 хоног, ургамлын өндөр 76-94 см, налалт, ганд тэсвэртэй, хураалгүй удвал үр нь асгарамтгай сорт юм. Швед ялаанд 0.2% гэмтэнэ. Үрийн ургах эрчим 95.0%, лабораторийн соёололт 98.0%, тоост харууны зохиомол халдварлалтын үнэлгээгээр тоосон харуу өвчинд (1) практикт тэсвэртэй үнэлгээ авсан. Хээрийн соёололтоор 66.0-72.5%, амьдралт 89.9%, нэг түрүүний үрийн тоо 26-38 ш хүрнэ. 1000 үрийн жин 38-40 г, натур жин 776.6 г/л, шилэнцэр 70.5%, уураг 12-14%, цавуулаг 28.0-29.3%, талхны эзэлхүүн 496 мл, ерөнхий үнэлгээ 4.0 балл гарсан нь түүний талх гурилын чанар сайтайг илэрхийлж байна. Дунджаар 27.9 ц/га ургац өгдөг. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 40,8 ц/га хүртэл ургац өгдөг. Манай оронд тариалагдаж байгаа буудайн сортуус ганд тэсвэртэй, үрийн чанар сайтай, том шилэнцэр үртэй. Уг сорт нь дундын болцтой тул тохирсон бүс нутагт нь технологийг нарийн чанд мөрдөн тариалсан тохиолдол тогтвортой арвин ургац өгдөг сорт юм. Хураалтыг хугацаанд нь хийхгүй хэт оройтуулбал үр асгарах магадлалтай.

8.    Сортын нэр: Алтайская-325 Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /, Омог:  Лютесценс (var.lutescens), 1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХүрээлэнд Лютесценс 38 х Жигулевская эрлийз удмаас 2 удаагийн ганцаарчилсан сонголтоор гаргасан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл буюу цилиндр хэлбэртэй, нягтавтар 7,2-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, шувтан мөртэй, халсны шүдлэг шулуун, богино, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навч нь өргөн, дунд зэргийн урт, өнгө цайвар ногоон, дунд зэрэг үслэгтэй, бутлалтын үед өнгөр багатай, хэвтээ байрлалтай, толгой талруугаа нарийссан боловч бахим иштэй.  Үр нь улаан, том зууван хэлбэртэй, суурь үслэгтэй, үрийн ховил дунд нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй. 3.Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Дундын болцтой , жишиг Алтайская 50 сорттой адил хугацаанд 82 хоногт боловсордог. Дунд зэрэг өндөр /90 см/-тэй, бахим иштэй тул налалтанд өндөр тэсвэртэй. Сорт нь тоосон харуунд тэсвэртэй, зохиомол халдварлалтаар тоосон харуунд уг сорт 17.6%, жишиг сорт 43.6% өвчилж байсан. Үндсэн сорилтонд сортын ургац 32.9 ц/га буюу жишиг сортоос 5.6 ц/га давж байсан. Жишиг сортоос уургаар 0.8%, цавуулгаар 2.8% илүү байж хүчит буудайн шаардлагыг хангаж байсан. 2004 онд ОХУ-ын УСС-ын хурлаар нутагшсан сортоор батлагдаж харьцангуй чийг сайтай бүс нутагт тариалахыг зөвлөдөг.

9.    Сортын нэр: Алтайская-100, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХүрээлэнд Ботаническая-2 х Жница сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2003 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, шувтан буюу пирамид хэлбэртэй, дунд зэргийн нягт 7-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь ланцет хэлбэртэй, өргөгдсөн мөртэй, халсны шүдлэг шулуун, богино, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навч нь өргөн, дунд зэргийн урт, хар ногоон өнгөтэй, сул үслэгтэй, хагас босоо байрлалтай, дунд зэргийн бахим иштэй.  Үр нь улаан, өндгөн хэлбэртэй, суурь нь унжсан, үрийн ховил жижиг нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй. 3.Сортын аж ахуйн биологийн шинж тэмдэг: Дундын болцтой (ургалтын хугацаа 82-88 хоног), жишиг Дархан-34 сорттой нэг хугацаанд буюу 1-2 хоногийн дараа боловсордог. Аж ахуйн ургац  14.6-21.8 ц/га. Налалтанд дунд, асгаралт ба ишэн дээр ургалтанд тэсвэртэй. Гельминтоспориоз, тоост харуунд гойд тэсвэртэй. Уураг 10.7-12.0%, цавуулаг 22.7-29.6%, гурилын гарц 65.8-70.5, талхны эзэлхүүн 360-375 см, ерөнхий талхны үнэлгээ 3.07-3.25 балл. 4.Сортын онцлог: Монгол Улсад 2010 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалсан. УГТХүрээлэнгийн Селекцийн секторын “Үзүүлэх талбар”-т 2010-2019 ондуудад соригдож 2016 онд нутагшсан сортоор батлагдсан. Уг сорт нь чийглэг бүс нутагт арвин ургац өгдөг, ган тэсвэрлэлтээр дунд гэсэн үнэлгээтэй сорт.

10.    Сортын нэр: Алтайская жница Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд Комсомольская 90 х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2014 онд Баруун Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, шувтан буюу пирамид хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, ташуу нарийн мөртэй, халсны шүдлэг бага мохоо, богино, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны урт, өргөн нь дунд зэргийн, цайвар ногоон өнгөтэй, туг навчны амсар дээр өнгөр ихтэй, хагас босоо байрлалтай, дунд зэргийн бахим иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, суурь нь унжсан, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй. 3.Сортын аж ахуйн биологийн шинж тэмдэг: Дундын болцтой (ургалтын хугацаа 82-89 хоног), жишиг Алтайская 100 сортоос 2-3 хоногийн дараа боловсордог. Сорт сорилтын дүнгээр 21.4 ц/га ургацтай байсан. Алтайн хязгаарт 25.6 ц/га ургацтай байсан ба жишиг Алтайская 100 сортоос 3.5 ц/га нэмүү ургацтай байв. Хамгийн дээд ургацыг 2013 онд Тюменьд авсан (51.5 ц/га). Ган, налалтанд дунд зэрэг тэсвэртэй. Навчны хүрэн зэвэнд харьцангуй тэсвэртэй, хатуу харуу, гуалилт, үндэсний илжрэл, септориоз өвчинд тэсвэргүй. Талбайн нөхцөлд тоост харуугаар өвчлөх нь бага, 1000 үрийн жин 32-39 г байна.Уураг 11.7-12.0%, цавуулаг 22.7-29.6%, гурилын гарц 65.8-70.5, талхны эзэлхүүн 360-375 см, ерөнхий талхны үнэлгээ 3.07-3.25 балл. 4.Сортын онцлог: Монгол Улсад 2015 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалсан. УГТХүрээлэнгийн Селекцийн секторын “Үзүүлэх талбар”-т 2015-2019 ондуудад соригдсон. Уг сорт нь чийглэг бүс нутагт арвин ургац өгдөг, ган тэсвэрлэлтээр дунд гэсэн үнэлгээтэй сорт.

11.    Сортын нэр: Бурятская-79 Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: Мироновская 808 х Онохойская 4 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бут хагас босоо, түрүү нь цагаан, сахалгүй, үслэггүй, ээрүүл буюу цилиндр хэлбэртэй, орой хэсэг рүү нягтарсан, цайвар бор туяатай, дунд зэрэг нягттай. Түрүүний дунд хэсгээс эхлэн сахалын оронцогтой, дээд хэсэгт 2-4 см урттай байдаг. Түрүүнцэрийн хальс нь зууван,барзгар, дунд зэргийн уррттай /4-5 мм/. Мөр нь түрүүний дунд хэсэгт шулуун, дунд зэргийн өргөнтэй /1.0-1.5 мм/, хянга тод илэрсэн, гөлгөр, дээд хэсэгтээ бага зэрэг үзүүртэй. Хянганы шүдлэг шулуун бага зэрэг тахир, богино /0.5-1.0 мм/. Үрийн өнгө улаан, том зууван хэлбэртэй, үрийн ховил дунд нарийхан, үр нь бага үрчлээтэй. Навч нь бага зэрэг үслэгтэй, хагас босоо, дунд зэргийн өргөн, урттай. 3.Сортын аж ахуйн биологийн шинж тэмдэг: Дундын болцтой сорт /ургалтын хугацаа 83-102 хоног/, жишиг Сэлэнгэ сортоос 2-3 хоногийн өмнө боловсордог. Ган, тоосон харуу, асгаралтанд тэсвэртэй. Үрийн технологийн чанар өндөр, хүчит буудайн ангилалд багтдаг. Хураалтаас хойш үрийн боловсролт удаан явагддаг тул үр түрүү болон ваалан дээрээ ургах нь харьцангуй бага байдаг. Ургамлын өндөр дунд зэрэг, 1000 үрийн жин 35.0-46.0 г, иш нь бат бөх, налалтанд тэсвэртэй. 4.Сортын онцлог: Ургац өндөртэй, 1991-1997 оны сорт сорилтын дүнгээр Баргузинскийн районд 34.8 ц/га буюу жишиг сортоос 2.0 ц/га-аар, 1995-1997 онд Бичурскт 25.7 ц/га буюу жишиг сортоос 2.6 ц/га давуу ургацтай байж, ОХУ-ын УСС-ын хурлаар нутагшсан сортоор баталж Зүүн Сибирьт  тариалахыг зөвлөсөн. Монгол улсад 1985 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалж, УССорилтонд соригдсон судалгааны дүнгээр 1990 онд нутагшсан сортоор батлагдсан. Уг сорт нь ганд тэсвэртэй, дасан зохицох чадвар сайтай сорт юм.

12.    Сортын нэр: Бурятская остистая Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог:  Эритроспермум /var.eretrospermum/, 1.Сортын түүх: Буриадын ХААЭШХ-нд гаргаж, 2005 онд Зүүн Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, үслэггүй, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл хэлбэртэй, нягтавтар 6-8 см урт,  түрүүхэйн хайрс нь ланцет хэлбэртэй, хальс сул үслэгтэй, түрүүцэрийн хальсны шүдлэг шулуун,  мөр нь шувтан, нарийхан тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө саарал ногоон, хагас босоо байрлалтай, бутлалтын үед навчны үслэг дунд зэрэг, өнгөр ихтэй, бүдүүвтэр бөх бат иштэй. Үр нь дунд зэргийн сунасан, улаан өнгөтэй, зууван хэлбэртэй, үрийн ховил нь жижиг нарийн, үрийн гадаргуу гөлгөр бүдэг байдаг. 3.Сортын биологи-аж ахуйн шинж чанар: Дундын болцтой,  ургалтын хугацаа нь 86-90 хоног, дунджаар 88 хоногт боловсордог, дундуж ургац 21 ц/га, ургацын чадавхи 52 ц/га. Ургамлын өндөр 68-105 см, ган, налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд навчны хүрэн зэв, септориозонд харьцангуй тэсвэртэй, тоост харуунд дунд зэрэг тэсвэртэй. Түрүүн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй, 1000 үрийн жин 36,2-40,0 г, натур жин 730-780 л/г, уураг 11,5-13,0 %, нойтон цавуулаг 24,8-30,1%, седиментаци 31-62 мл, талхны эзэлхүүн 465-500 см3,  ерөнхий үнэлгээ  4.0 балл байж,  талх гурилын чанар сайтай.

13.    Сортын нэр: Дархан-166 Селекцийн дугаар:  СТ-461, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: УГТЭШХ-нд  Орхон х Калянсона сорттой эвцэлдүүлсэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, үслэггүй, шувтан хэлбэртэй, нягтавтар 8-10 см урттай,  түрүүхэйн хайрс нь ланцет хэлбэртэй, тэгш мөртэй оройн хэсэг рүү уртассан шүдлэгтэй, тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө цайвар ногоон, хэвтээ байрлалтай, дунд зэргийн өргөн,уртай, мохоо шүдлэгтэй навчтай, бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, өндгөн хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу гөлгөр, бага үрчлээтэй байдаг. 3.Сортын аж ахуйн биологийн шинж чанар: Дундын болцтой, ургалтын хугацаа нь 81-89 хоног, дунджаар 86 хоногт боловсорно. Ургамлын өндөр 82 см, налалт, ган, үрийн асгаралт ба тоост харуунд талбайн нөхцөлд тэсвэртэй. Хээрийн соёололтоор хяналт сортын төвшинд байдаг. Дундажаар 17.3 ц/га ургацтай, судлагдсан бүх жилүүдэд хяналт Орхон  сортоос 0.7-10.0 ц/га нэмүү ургац өгч шалгарчээ. Ургах эрчим 86.7 %, лабораторийн соёололт 95.8 %, 1000 үрийн жин 29.8-36.8 г, натур жин 737.0 л/г, уураг 13.3 %, нойтон цавуулаг 29.5 %, седиментаци 41.2 мл, гурлын гарц 65.4 %, талхны эзлэхүүн 470-522 см3, талхны ерөнхий үнэлгээ 3.9 балл, талх гурлын чанар нь хяналт сортоос давуу, хүчит буудайн шаардлага хангаж байна. 4.Сортын онцлог: Дундын болцтой, ургацын чадавхи өндөртэй 38.5 ц/га, хяналт Орхон, Дархан-74 сортуудаас 5.4 ц\га давуу ургацтай, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй болон тоост харуу өвчинд тэсвэртэй. Хяналт сортоос нэг түрүүний үрийн тоо ба жин, 1000 үрийн жингээр илүү, бүтээгдэхүүнт бутлалт сайтай. Уг сортын онцлог нь арвин ургацтайгаас гадна чанарын үзүүлэлт, ялангуяа уургийн агуулалт болон талхны эзэлхүүн өндөртэй сорт юм.

14.    Сортын нэр: Дархан-141 Селекцийн дугаар  М-99, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: УГТЭШХ-нд 1989 онд Польшийн RAH –506 сортыг  Гамма туяаны 18000 рад тунгаар үйлчилсэн удмаас ганцаарчилсан сонголтоор гарган авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж тэмдгүүд: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, үслэггүй, цагаан өнгөтэй, бортгон ээрүүл хэлбэртэй, нягтавтар 6,5-10,3 см урттай,  түрүүхэйн хайрс нь ланцет хэлбэртэй, тэгш мөртэй, тод хянгатай, хурц шүдлэгтэй, бүдэг судалтай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, дунд зэргийн өргөн,уртай, бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, өндгөн хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй, үрийн ховил гүн нарийн, сэвлэг дунд зэрэг, үрийн гадаргуу бага үрчлээтэй байдаг. 3.Сортын  аж ахуйнбиологийн шинж чанар: Дунд болцтой ургалтын хугацаа нь 82-88 хоног, дунджаар 85 хоногт боловсорно. Ургамлын өндөр 68-71 см, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, өвчин тэсвэрийн судалгаагаар гельминтоспориоз, септориоз,  альтернариоз болон навчны хүрэн зэв өвчнүүдэд практик тэсвэртэй, харуу өвчинд гойд тэсвэртэй,  шугаман зэв өвчинд тэсвэртэй үнэлгээ авсан. Ургацын чадавхи өндөр, усалгаагүй нөхцөлд  35.3 ц/га хүрдэг.  Судлагдсан бүх жилүүдэд жишиг сортоос 2.1- 5.2 ц/га нэмүү ургац өгч шалгарсан. Дундаж ургац 14.4 ц/га энэ нь хяналт сортоос 2.6 ц/га-аар илүү юм. Хээрийн соёололтоор хяналт сортуудын төвшинд 51.1 хувь, амьдралт  98 хувь, 1000 үрийн жин  35.7 г, натур жин 761 л/г, уураг 16.5 %, нойтон цавуулаг 33.3%, седиментаци 50%, гурилын гарц 66 % талхны эзлэхүүн 535,  ерөнхий үнэлгээ  4.0 балл, үрийн ургах эрчим 95 хувь, лабораторийн соёололт 96-99 хувь байна. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй /35.3ц/га/, нутагшсан Орхон сортоос 2.6 ц/га давуу ургацтай, хээрийн цухуйц, лаборторийн соёололт ба амьдралтаар хяналт сортын төвшинд байдаг. Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар судлагдсан жилүүдэд өвчлөөгүй.  Нэг түрүүний үрийн тоо, нэг түрүүний  үрийн жин, бүтээгдхүүнт бутлалтаар  хяналт сортоосоо давуу байлаа. Талхны чанар сайтай, чанарын ихэнхи үзүүлэлтээр хүчит буудайн стандартыг хангана.

15.    Сортын нэр:  Дархан-193, Селекцийн дугаар  87/04, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог:  Эритроспермум /var.eretrospermum/, 1.Сортын түүх: УГТЭШХ-нд  Дархан-74 х Дархан-77 сорттой эвцэлдүүлсэн эрлийз удмаас шилэн сонголтын аргаар гаргасан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, үслэггүй, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл хэлбэртэй, сийрэг 8-12 см урт,  түрүүхэйн хайрс нь өндгөн ланцет хэлбэртэй, үл мэдэг судалтай, урт хурц шүдлэгтэй, мөр нь шувтан, нарийхан товгортой тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, бутлалтын үедээ хөх ногоон өнгөтэй, бүдүүвтэр бөх бат иштэй. Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил нь жижиг нарийн,гөхөл дунд зэрэг, үрийн гадаргуу гөлгөр бүдэг байдаг. 3.Сортын биологи-аж ахуйн шинж чанар: Дундын болцтой,  ургалтын хугацаа нь 80-96 хоног, дунджаар 87 хоногт боловсорно. Ургамлын өндөр 68-93 см, налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд тоост харуу, септориозөвчинд гойд тэсвэртэй, гельминтоспориоз өвчинд практик тэсвэртэй, ишний шугаман зэв, альтернариоз өвчинд тэсвэртэй. Навчны хүрэн зэв өвчинд дунд тэсвэртэй. Түрүүн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй, 1000 үрийн масс  31,6-45,2 г, натур жин 730-804 л/г, уураг 11,5-15,0 %, нойтон цавуулаг 24,8-36,1%, седиментаци 31-62 мл, гурилын гарц 67.3% талхны эзэлхүүн 465-536 см3,  ерөнхий үнэлгээ  4.3 балл байж,  талх гурилын чанар нь стандартыг давж хүчит буудайн шаардлагыг хангасан сорт юм.
4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөр, усалгаагүй нөхцөлд 31,2 ц/га хүрдэг, дундуж ургац 18,2 ц/га жишиг сортоос 1,1 ц/га-аар илүү. Нэг түрүүний үрийн тоо, жингээр хяналт сорттой адил түвшинд, 1000 үрийн жин, натур жингээр хяналт сортоос илүү, ганд дунд тэсвэртэй, тоост харуу, септориоз өвчинд гойд тэсвэртэй. Үрийн биохимийн чанарын үзүүлэлтээр хүчит буудайн чанарын стандартын шаардлагын хангасан сорт.

16.    Сортын нэр: Бурятская-34 сорт, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: Безостая-1 х Яровые-9009 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бут хагас босоо, түрүү нь цагаан, сахалгүй, үслэггүй, бортгон хэлбэртэй, 6-8 см урт нягт түрүүтэй. Түрүүний дунд хэсгээс эхлэн сахалын оронцогтой, дээд хэсэгт 2-4 см урттай байдаг. Түрүүнцэрийн хальс нь хүрз хэлбэртэй, түрүүхэйн хайрсны мөр нь тэгш, хянга тод илэрсэн, гөлгөр, дээд хэсэгтээ бага зэрэг үзүүртэй. Хянганы шүдлэг шулуун бага зэрэг тахир, богино /0.5-1.0 мм/. Үрийн өнгө улаан, том өндгөрхүү хэлбэртэй, үрийн ховил дунд нарийхан, үрийн гадаргуу нь бөдөг гялгар байдаг. Навч нь бага зэрэг үслэгтэй, хагас босоо, дунд зэргийн өргөн, урттай. 3.Сортын аж ахуйн биологийн шинж тэмдэг: Дундаас дунд оройн болцтой сорт /ургалтын хугацаа 85-95 хоног/, дунджаар 90 хоног, жишиг Дархан-144 сортоос 2-5 хоногийн өмнө боловсордог. Ургамлын өндөр 68-95 см, налалтанд тэсвэртэй, ган болон үрийн асгаралтанд дунд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. Ургацын чадавхи сайтай, сүүлийн гантай жилүүдэд усалгаагүй нөхцөлд дунджаар 19,9 ц/га ургац өгсөн. Үрийн ургах эрчим 90,5%, лабораторийн соёололт 89.0-97.0%, 1000 үрийн жин  27.1-36.6 г, натур жин 762 л/г, уураг 10.5-13.1 %, нойтон цавуулаг 21.4-31.8 %, гурилын гарц 70.5% талхны эзэлхүүн 468 мл,  ерөнхий үнэлгээ 3.83 балл байж,  талх гурилын чанарын стандарыг хангадаг сорт. 4.Сортын онцлог: Монгол оронд 1986 онд нутагшсан сортоор батлагдсан, ургацын чадавхи өндөр 34,7 ц/га хүртэл ургац өгдөг, дундаас дунд оройн буюу завсрын болцтой сорт. Уг сорт нь эрчимжсэн нөхцөлд тогтвортой арвин ургацтай, бүдүүн бөх бат иштэй тул налалтанд тэсвэртэй, механик хураалтан тохиромжтой, навчны септориозын толбожолт өвчинд гойд тэсвэртэй сорт юм.

17. Сортын нэр: Дархан-144 сорт Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог:  Эритроспермум /var.eretrospermum/ 1.Сортын түүх: УГТЭШХ-нд  Селекцийн дугаар 416 x Грекум-114 сорттой эвцэлдүүлсэн эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гарган авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, үслэггүй, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл хэлбэртэй, түрүү  урт дунд зэргийн, нягтавтар 7-9,4 см,  түрүүхэйн хайрс нь бортгон /ланцет/ хэлбэртэй, мөр нь шувтан, хянга нь тод хурц шүдлэгтэй, бүдэг судалтай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хэвтээ байрлалтай, дунд зэргийн өргөн, урт навчтай, бүдүүн бөх бат хөндий иштэй. Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил нь гүн нарийн, сэвлэг гөхөл нь дунд зэрэг, үрийн гадаргуу гялалзсан гөлгөр том үртэй байдаг. 3.Сортын биологи-аж ахуйн шинж чанар: Дунд оройн болцтой,  ургалтын хугацаа нь 87-95 хоног, дунджаар 91 хоногт боловсорно. Ургамлын өндөр 68-71 см, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. Ургацын чадавхи өндөр, сүүлийн гантай жилүүдэд усалгаагүй нөхцөлд 16,0 ц/га, хяналт сортоос 0.6-9.4 ц/га нэмүү ургац өгсөн. Экологийн сорилтын дүнгээр 1.2-8.4 ц/га -аар хяналт сортоос давуу ургацтай. Механикжсан хураалтанд тохиромжтой, ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй. Үрийн ургах эрчим 90,8%, лабораторийн соёололт 97.0-98.0%, 1000 үрийн жин  34.0-41.5 г, натур жин 782 л/г, уураг 16.9 %, нойтон цавуулаг 35.3%, седиментаци 60 мл, гурилын гарц 70.3% талхны эзэлхүүн 556 мл,  ерөнхий үнэлгээ  4.1 балл байж,  талх гурилын чанартай хүчит буудайн шаардлага хангасан сорт. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 45 ц/га хүртэл ургац өгдөг. Манай оронд тариалагдаж байгаа буудайн сортуус ганд тэсвэрлэлтээр хамгийн сайнд нь тооцогддог, үрийн чанар сайтай, том шилэнцэр үртэй. Уг сорт нь дунд оройн болцтой тул тохирсон бүс нутагт эхний хугацаанд, технологийг нарийн чанд мөрдөн тариалсан тохиолдол тогтвортой арвин ургац өгдөг сорт юм. Хураалтыг хугацаанд нь хийхгүй хэт оройтуулбал үр асгарах магадлалтай.

18.    Сортын нэр: Дархан-181 Селекцийн дугаар:  СТ-500, Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: УГТСЭШХ-нд Бурятская-34 х Халхгол-1 сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан. 2.Сортын ботаник-морфологийн шинж тэмдгүүд: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, үслэггүй, ээрүүл хэлбэртэй, сийрэг 15-17 см урттай,  түрүүхэйн хайрс нь бортгон хэлбэртэй, тэгш мөртэй богино мохоо оройн хэсэг рүү уртассан шүдлэгтэй, тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө хөх цэнхэр, хагас босоо байрлалтай, навч урт, өргөн мохоо шүдлэгтэй навчтай, бүдүүвтэр бөх бат иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй, үрийн ховил дунд нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй байдаг. 3.Сортын аж ахуйн биологийн шинж чанар: Дунд оройн болцтой, ургалтын хугацаа нь 90-95 хоног, дунджаар 92 хоногт боловсорно. Ургамлын өндөр 78-102 см, налалт, үрийн асгаралт, тоост харуу ба зэв өвчинд талбайн нөхцөлд тэсвэртэй. Ургах эрчим 92.5 %, лабораторийн соёололт 94.0 %, хээрийн соёололтоор хяналт сортын төвшинд  53.7 % байлаа. Судлагдсан бүх жилүүдэд хяналт Бурятская-34  сортоос 1.7-9.4 ц/га нэмүү ургац өгч шалгарчээ. Дундаж ургац 24.1 ц/г, 1000 үрийн жин 29.8-44.0 г, натур жин 764.5 л/г, уураг 13.6 %, нойтон цавуулаг 30.4 %, седиментаци 25.0 мл, гурилын гарц 72.6 %, талхны эзлэхүүн 470-500 см3, талхны ерөнхий үнэлгээ 4.1 балл, талх гурилын чанар нь хяналтын төвшинд, стандарт хангасан сорт юм. 4.Сортын онцлог: Дунд оройн болцтой, ургацын чадавхи өндөртэй /32.0 ц/га/, хяналт Бурятская-34 сортоос 5.3 ц/га давуу ургацтай, налалт, үрийн асгаралт, тоост харуу ба зэв өвчинд тэсвэртэй. Хяналт сортоос нэг түрүүний үрийн тоо ба жин, 1000 үрийн жингээр илүү байдаг. Уг сортын онцлог нь арвин ургацтайгаас гадна чанарын үзүүлэлт, ялангуяа уургийн агуулалт болон натур жин өндөртэй сорт юм.

19.    Сортын нэр: СЭЛЭНГЭ Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: Бурятская 79 х Бурятская 34 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. 2.Сортын ботаник-морфологийн шинж тэмдгүүд: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, үслэггүй, ээрүүл хэлбэртэй, доод хэсэгтээ бага зэрэг нягтарсан, нягт нь дунд зэрэг 8-10 см урттай,  түрүүхэйн хайрс нь зэв хэлбэртэй, шувтан барзгар, мөр нь түрүүний дунд хэсэг шулуун, тод хянгатай гадаад талаараа шүдлэгтэй, сууриндаа хөмсөгтэй, цэцгийн хайрс нь түрүүний дээд хэсэгт сахал хэлбэрийн 1-5 см урт оронцогтой, үрээ бүрэн хучсан. Навчны өнгө цайвар, үслэг нь дунд зэрэг, хагас босоо байрлалтай, навчны өргөн, урт, ишний зузаан дунд зэрэг, бөх бат иштэй.  Үр нь улаан, том зууван хэлбэртэй, үрийн ховил дунд нарийн, үрийн гадаргуу гөлгөр бүдэг байдаг. 3.Сортын аж ахуйн биологийн шинж чанар: Дунд оройн болцтой сорт (ургалтын хугацаа 85-105 хоног), жишиг Бурятская-34 сортоос 3-4 хоногийн дараа боловсордог. Үрийн гурил талхны чанар өндөр, жишиг сортын түвшинд байдаг. Үрэндээ уураг 10.8-13.3%, цавуулга 27.0-31.7% агуулдаг. Ган тэсвэр дунд (3.5-4.0 балл), тоост харуу өвчнөөр бага зэрэг өвчилдөг, асгаралтанд тэсвэртэй. 4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй. Сорт сорилтоор ургац 1980 онд Кижинскт 41.4 ц/га, Кабанскт 58.2 ц/га байсан ба жишиг Бурятская 34, Бурятская 79 сортуудаас (2-5 ц/га)-аар давуу, 1993-1997 онд явуулсан сорт сорилтын дүнгээр Кижинскт 28.5 ц/га, Селенгинскт 15.3 ц/га, Баргузинскт 37.4 ц/га, Бичурскт (1995-1997) 23,1 ц/га ургацтай байсан. 1989 онд ОХУ-ын УСС-ын хурлаар нутагшсан сортоор батлагдаж Зүүн Сибирьт  тариалахыг зөвлөдөг.

20.    Сортын нэр: Алтайская-530 Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/, Омог: лютесценс /var.lutescens/, 1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд (Лютесценс 281 х К-54975) х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2007 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн., 2.Сортын ботаник-морфологийн шинж тэмдгүүд: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь дугуй хэлбэртэй, дунд шувтан мөртэй, халсны шүдлэг богино, бага зэрэг нугарсан сул хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навч нь хэвтээ байрлалтай, дунд зэргийн урт, нарийн навчтай, бутлалтын үед хар ногоон өнгөтэй, хүчтэй лаав өнгөртэй,  дунд зэргийн үслэгтэй, бахимдуу иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, суурь нь унжсан, үрийн ховил жижиг нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй. 3.Сортын аж ахуйн биологийн шинж чанар: Уг сорт нь дундаас дунд оройн болцтой (ургалтын хугацаа 87-93 хоног), хагас эрчимжсэн сорт юм.  Ган, налалт, өвчин тэсвэртэй, тааламжтай нөхцлийг сайн мэдэрдэг, тоост харуунд гойд тэсвэртэй., Монгол оронд судалсан дүнгээр /2010-2013 онд/ ургац 16-21,0 ц/га буюу дунджаар 18,7 ц/га байна. 1000 үрийн жин 36,4-38,2, нойтон цавуулагын агуулалт 28,2-30,8% буюу хяналтаас 0,9% илүү байсан. Уургийн агуулалт 11,5-12.7%, ерөнхий талхны үнэлгээ 3,47 балл., 4.Сортын онцлог: Монгол Улсад 2010 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалсан. УГТХ-нгийн Селекцийн секторын “Үзүүлэх талбар”-т 2010-2019 ондуудад соригдож 2016 онд нутагшсан сортоор батлагдсан. Уг сорт нь чийглэг бүс нутагт арвин ургацтай, үрийн чанар сайтай цавуулгийн агуулалт өндөртэй, эрчимжсэн нөхцлийг сайн мэдэрдэг, ган тэсвэрлэлтээр дунд гэсэн үнэлгээтэй сорт.

Монгол оронд тариалагдаж байгаа буудайн сортуудын морфологийн шинж, тэмдэгийн мэдээллийг энд дарж үзнэ үү

Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж батлагдсан сортуудын 2017 оны жагсаалтыг энд дарж, 2016 оны жагсаалтыг энд дарж, 2015 оны жагсаалтыг энд дарж, 2014 оны жагсаалтыг энд дарж, 2013 оны жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам