Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг батлах” тухай нормоор нэг хүн өдөрт 120 грамм төмс, 260 грамм хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Тоон үзүүлэлтийг он тус бүрээр тус яамны дотоод статистикийг жил бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан дүнгээр болон Гаалийн гадаад худалдааны статистик мэдээллээс нэгтгэсэн болно.   

  • 2019 онд 14.9 мянган га талбайд төмс тариалж 190.8 мянган тн ургац ба хэрэгцээг 120 хувь, 8.3 мянган га–д хүнсний ногоо тариалж 98.6 мянган тн ба хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 40 хувь хангалаа.
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариаланг 2019 оны байдлаар 951 аж ахуйн нэгж, хоршоо, 16.2 мянган өрх тариалж, 210.2  мянган тонны багтаамжтай зоорийг ашиглаж байна.
  • Хүн амын хэрэгцээний нормыг дотоодын үйлдвэрлэлээр тооцвол байцааны хангамж 54.3 хувь, шар лууван 100 хувь, шар манжин 100, хүрэн манжин 100 хувь, сонгино 64.5 хувь, сармис 26 хувь, хэмх 67 хувь, лооль 10.5 хувь, бусад ногоо 5 хувийг хангаж байна.   
  • Хүнсний ногооны таримлын бүтцийн хувьд нийт ургацын 20.3 хувь нь байцаа, 33.9 хувь нь шар лууван, 21.5 хувь нь шар манжин, 0.5 хувь нь хүрэн манжин, 9.1 хувь нь сонгино, 1 хувь нь сармис, 4.3 хувь нь хэмх, 2.5 хувь нь лооль, 7 хувийг бусад ногоо эзэлж байна. Бусад ногоо гэдэгт бага тархацтай амтат чинжүү, брокли, навчит салат, тарвас, хулуу, амтат гуа, улаан лууван, бууцай зэрэг сүүлийн 5 жилд таригдаж байгаа ногооны төрлүүд хамрагддаг.
  • Хүнсний ногооны гол нэрийн 8 нэр төрлийн ногооны үрээс шар лууван 9800 кг, шар манжин 4012 кг, хүрэн манжингийн үрийг 3834 кг буюу дотооддоо 100 хувь, байцааны үр 40 хувь, сонгины үр 5 хувь, сармисны үрийн 30 хувь, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Бага тархацтай ногоонуудын үрийг импортоор аж ахуйн нэгж оруулж ирдэг ба төсөл хөтөлбөрийн хүрээнд бага хэмжээгээр нутагшуулахаар туршилтад Ургамал газар тариалангийн хүрээлэнд тариалдаг.

Тарьсан талбай,  хураасан ургац сүүлийн 10  жилээр

Д/д Үзүүлэлт 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020*
1 Тарьсан талбай. Төмс мян.га 13.8 14.9 16.2 15.1 13.3 12.7 14.6 14.6 13.1 14.9 18.0
2 Тарьсан  талбай Хүнсний ногоо мян.га 6.9 7.6 7.1 8.1 8.3 6.8 8.3 7.8 8.1 8.3 9.6
3 Хураасан ургац. Төмс  мян.тн 169.0 199.2 242.1 191.1 164.0 165.2 153.7 116.8 167.9 190.8 237.0
4  Хураасан  ургац. Хүнсний ногоо  мян.тн 90.1 105.2 98.4 101.9 102.2 72.7 93.5 80.2 102.2 98.6 113.6

Тайлбар:2020 оны ургац урьдчилсан балансын дүнгээр

Төмс, хүнсний ногооны  хангамж /2010-2019 он/

Д/д Үзүүлэлт 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019*
1 Төмсний хангамжийн дотоодын үйлдвэрлэлийн хувь 128.0 127.9 140.0 111.9 100.0 100.0 100.0 80.5 113.4 120.0
2 Хүнсний ногооны хангамжийн дотоодын үйлдвэрлэлийн хувь 53.7 51.7 52.0 54.0 54.0 44.0 55.0 32.6 41.2 40.0

Тайлбар: 2017 онд Зөвлөмж хэмжээгээр өдрийн хэрэгцээ төмс 120 гр, хүнсний ногоо 260 гр болсон тул хангамжийн хувьд нөлөөлсөн. /2008 оны зөвлөмж хэмжээгээр төмс 140 гр, хүнсний ногоо 200 гр байсан болно/

Төмс, хүнсний ногооны импортын судалгаа/ 2008-2019 он/

Д/д Үзүүлэлт 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2017 2018 2019*
1 Импорт  төмс  /мян.тн/ 35.4 21.9 8.5 5.9 3.2 0.03 7.3 17.0 0.5 0.4 0.4
2 Импорт хүнсний ногоо/мян.тн/ 40.8 50.4 50.1 73.1 59.2 41.9 48.4 39.2 76.2 88.6 54.9

Эх сурвалж: Гаалийн гадаад худалдааны статистик эмхтгэл

Сүүлийн 3 жилийн дунджаар төмс 294.6 тн, хүнсний ногоо 73.3 мянган тн-г импортлосон ба 22.7 хувийг сонгино, сармис, 39.4 хувийг байцаа, 14.7 хувийг лууван  манжин үндэс үрт, 1.4 хувийг хэмх  лооль, 16.2 хувийг бусад ногоо эзлэж байна. 

Хүнсний ногооны үйлдвэрлэл нь 1998 онд “Ногоон хувьсгал”  хөтөлбөр батлагдсанаар өрхийн тариалан нь нэмэгдсэн ба 1998-2012 онуудад жил бүр 33.4-125.0 мянган өрх, 1047 хоршоо, аж ахуйн нэгж  тариалж байсан бол 2012-2017 онд 35.0 мянган өрх, 2018 онд 16.2 мянган өрх, 951 хоршоо, аж ахуйн нэгж тариалж байна. Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” хөтөлбөрийг баталсан.  

Төмс, хүнсний ногоо тариалж буй хуулийн этгээд 2009-2018 он

Д/д Үзүүлэлт 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
1 ААН, хоршоо 1029 1137 1154 1047 956 958 380 486 651 951
2 Өрхийн тоо мян  63.3 70.8 71.1 33.5 33.4 64.0 35.0 35.3 35.3 16.2

 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам