Усалгаатай тариалангийн үйлдвэрлэл

2019 оны эцсийн байдлаар 57,1 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжтойгоос 54.1 мянган га талбайд усалгаатай тариалсан. Үүнд: үр тариа 4,5 мянган га, төмс 8,8 мянган га, хүнсний ногоо 8,3 мянган га, тэжээлийн таримал 6,8 мянган га, жимс жимсгэнэ 6,7 мянган га бусад таримал 980 га-д тариалж, 17,9 мянган га–аас усалгаатай хадлан авсан байна. Энэ нь улсын хэмжээний нийт тариалангийн талбайн 12,5%-ийг эзлэж байгаа бөгөөд  үр тарианы 1,24%, төмсний 58,7%,  хүнсний ногоо, жимс жимсгэнийг 100% усалгаатай тариалсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 16.9 сая америк долларын үнэ бүхий 50-125 га талбайг услах үр тарианы зориулалттай усалгааны тоног төхөөрөмж 130 ширхэг, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийнг услах зориулалттай бага болон дунд оврын усалгааны тоног төхөөрөмж 126 ширхэг, 0.8-1.0 mpa даралттай усалгааны хуванцар хоолойг тус тус худалдан авч усалгаатай тариалан эрхлэж буй иргэн, аж ахуйн нэгжид жилийн 2 хувийн хүүтэй 8-12 жилийн хугацаатай зээлийг Сайдын А-107, А-176 тоот тушаалаар ТЭДС-гаар дамжуулан зээлээр олгож эхлээд байна.

Үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, 1 иргэнд 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий  35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай зээлээр олгож усалгаатай тариалангийн эргэлтийн талбайг 3000 га-аар нэмэгдүүлснээр нийт 3767 га талбай шинээр ашиглалтанд орох боломж бүрдсэн.   Үүний үр дүнд усалгаатай тариаланд ашиглах боломжтой услалтын системийн талбайн хэмжээ 57,4 мянган га талбайд хүрээд байна.

Усалгаатай тариалангийн мэдээг энд дарж үзнэ үү.

“Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн тухай танилцуулгыг энэ дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам