Хөдөө аж ахуйн техник, технологи

Дэлхий нийтэд трактор, комбайны хүчин чадал улам өсөх, хөрс боловсруулах, үрлэх, суулгах, бордох зэрэг үйлдлүүдийг нэг мөр гүйцэтгэх, трактор, комбайны хөдөлгүүр, технологийн машин, багажуудын ажиллагааг электрон системээр хянах, удирдах, техникийн шинжлэх ухааны ололтыг байгаль, орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулахад чиглүүлэх, хөрсний үржил шим, ургамлын биологи, ургацыг тухайн таримал, талбайн хэмжээнд ялгавартай жолооддог болж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хийц, ажиллагаатай, ашиглалтын зардал бага гаргадаг, найдварт ажиллагааны төвшин өндөртэй, байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх чиглэл баримталж байна.

Манай улсад үйлдвэрийн итгэмжлэлтэй 10 гаруй дилер компани байгуулагдаж техникийн худалдаа, хангамж, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Тариаланчид тэдгээр компаниудаар дамжуулан орчин үеийн дэвшилтэт технологид нийцсэн трактор, хөдөө аж ахуйн машинийг худалдан авч өөрийн үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа болно.

Үр тариа эрхлэгч аж ахуйн нэгжийн тоо, техникийн сонголтын зөвлөмж

Талбайн ангилал

Иргэн, ААН-ийн тоо

Эргэлтийн талбай

Үр тариа үйлдвэрлэлийн үндсэн техникийн сонголт хийх зөвлөмж

Тоо

Бүл-гийн дүн

Дүнд эзлэх хувь

Эргэл-тийн талбай, мян. га

Бүл-гийн дүн

Дүнд эзлэх хувь

5-199 га

5-99

477

786

53.1

24.4

62.3

7.4

Техник түрээслэх, төлбөртэй үйлчилгээ авах

100-199

309

37.8

200-399 га

200-299

121

191

12.9

27.8

51.4

6.1

Хоршиж нэгдэж техникийн шинэчлэл хийх, 

300-399

70

23.5

400-799 га

400-599

127

190

12.8

60.7

103.4

12.3

Трактор, 125-165 м.х, Суман хошуут сийрүүлүүр, 4-6м, Үрлүүр, 6м, Үр тариа хураах комбайн, 150-210м.х

600-799

63

42.7

800-1500 га

800-999

49

154

10.4

43.0

167.2

19.9

Трактор, 185-250 м.х, Сийрүүлүүр, 4-6м,

1000-1499

105

124.1

Үрлүүр, 2м, Үр тариа хураах комбайн, 150-210м.х

1500-3000 га

1500-1999

50

111

7.5

86.6

230.6

27.4

Трактор, 275-335 м.х, Сийрүүлүүр, 10 м, Үрлүүр, 10м хийн, Үр тариа хураах комбайн, 270-300 м.х, 6.0-7.5 м

2000-2999

61

143.9

3000 га аас дээш

3000 га-аас дээш

47

47

3.2

225.3

225.3

26.8

Трактор, 350 м.х, Суман хошуут сийрүүлүүр, 15 м, Үрлүүр, /15м хийн/, Үр тариа хураах комбайн, 300 м.х, 7.5-9.0 м

Нийт дүн 

1479

 

100.0

840.4

 

100.0

 

Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 269 аж ахуйн нэгж нийт тариалангийн талбайн 74.1 хувийг эзэмшиж байна.

Үр тариа нь хадгалалт сайн даадаг, борлуулалтыг тухай бүр нэг дор их хэмжээгээр хийдэг зэрэг онцлог нь үйлдвэрлэлийг томоохон талбайд өндөр хүчин чадлын техник ашиглан явуулах боломжийг бий болгодог. Үр тарианы үйлдвэрлэл бүрэн механикжсан бөгөөд техникийн шинэчлэл 70-80 хувьтай явагдаж байна. 

Үр тарианы үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа тракторын тоо, хүчин чадал

Тракторын хүчин чадал

Тракторын тоо

Нийлбэр хүчин чадал

1

275-аас дээш м.х-тэй

130

      52,000.0

2

200-275 м.х-тэй

127

      34,925.0

3

150-190 м.х-тэй

265

      50,160.0

4

120-150 м.х-тэй

301

      42,150.0

5

80-110 м.х-тэй

992

      99,200.0

6

Нийт тракторын дүн

          1,815

    278,435.0

7

Эргэлтийн талбайн хэмжээ

   840,456.4

 

8

Нэг тракторд ногдох талбайн хэмжээ, га/трактор

463.1

 

9

Нэгж талбайд ногдох эрчим хүчний ханамж, м.х/га

 

0.33

Манай улсын газар тариаланд АНУ, ОХУ, Беларусь, Итали, Украйн зэрэг 10 гаруй оронд үйлдвэрлэсэн, 40 орчим маркийн дугуйт болон гинжит трактор, АНУ, ОХУ, Хятад, Финлянд, Герман зэрэг 6-7 улсад үйлдвэрлэсэн, үр тариа хураах 10 гаруй маркийн комбайн, ОХУ, Канад зэрэг 4-5 улсад үйлдвэрлэсэн 10 орчим төрөл, маркийн  суман хошуут сийрүүлүүр, 7-8 төрлийн үрлүүр ашиглагдаж байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 1479 гаруй иргэн, аж ахуйн нэгж нийт 840.4 мянган га талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байна. Үр тарианы үйлдвэрлэлд 80-535 м.х-тэй 1815 трактор ажиллаж байгаа нь эргэлтийн 1000 га талбайд 2 трактор ногдож 1 га тутамд оногдох тракторын эрчим хүчний ханамжийн итгэлцүүр 0.33 байна.

Төмс, хүнсний ногоо нь хадгалалт муу даадаг, хадгалалтын зардал өндөртэй, борлуулалтыг нэг дор ихээр хийх боломжгүй байгаатай холбоотой хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, техникийн шинэчлэл хийгдэхгүй байна. Төмс, хүнсний механикжуулалтын төвшин 40-60 хувьтай байна.

Төмс, хүнсний ногооны салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй, техникийн хангамж муу байгаа нь ногоочид тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэхэд хүргэж хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа техникийн тоо, механикжуулалтын төвшин

Технологийн үйлдэл

Техникийн төрөл

Техникийн тоо, ш

Бүтээ-лийн норм, га/өдөр

Техно-логийн хугацаа, өдөр

Хүчин чадал

Ажлын хэмжээ,мянган га

Механик-жилтын түвшин

Зүтгэх хүч

Бага оврын трактор

1484

 

 

 

 

 

Дунд оврын трактор

834

 

 

 

 

 

Мотоблокын иж бүрдэл

294

 

 

 

 

 

Газар хагалах

Анжис

989

1

7

6,923.0

8,600.0

80.5

Хөрс боловсруулах,

Сийрүүлэгч

150

4

5

3,000.0

8,600.0

34.9

Үрэлгээ

Хүнсний ногооны үрлэгч

118

5

7

4,130.0

8,600.0

48.0

Үрсэлгээ суулгах

Үрсэлгээ суулгагч

52

3

4

624.0

1,300.0

48.0

Бордоо цацах

Бууц, бордоо, цацагч

38

7

7

1,862.0

8,600.0

21.7

Гербицид цацах

Гербицид цацагч

80

5

3

1,200.0

5,000.0

24.0

Хураах

Ухагч, хураагч

292

1

7

2,044.0

8,600.0

23.8

Механикжуулалтын дундаж түвшин, %

 

 

 

 

42.1

Хүнсний ногооны механикжуулалт иргэн, аж ахуйн нэгж бүрээр харилцан адилгүй байна. Одоо байгаа техникийн хүчин чадлыг нийт ажлын хэмжээнд тооцож үзэхэд хүнсний ногооны механикжуулалтын дундаж төвшин 42.1 хувьтай байна. Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гараар гүйцэтгэж байна. 
Улсын хэмжээнд нийт 8.7 мянган га талбайд 951 аж ахуйн нэгж хоршоо, 16249 өрх хүнсний ногооны тариалан эрхэлж байна. Нэг ногоочин өрх дунджаар 0.5 га талбайд хүнсний ногоо тариалдаг бөгөөд 7 ногоочин өрхийн дунд 1 трактор буюу 3 га талбайд 1 трактор ногдож байна. Түүнчлэн хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа нийт тракторын 64% нь 20-25 м.х-тэй бага оврын трактор байгаа  нь зүтгэх хүчний хангамж ихээхэн дутагдалтай байгааг харуулж байна.

Төмс, хүнсний ногоо эрхлэгчдийн тоо, ашиглаж буй тракторын хүчин чадал

Хүнсний ногоо тариалж буй

Аж ахуйн нэгж хоршооны тоо                 

951

Нийт өрхийн тоо

16249

Талбайн хэмжээ, га

8676.7

Трактор

20-25 м.х-тэй

1484

30-50 м.х-тэй

362

50-ээс дээш м.х-тэй

472

Нийт тракторын тоо

2318

Мотоблок иж бүрдлийн хамт

294

Нийт зүтгэх хүч, kBт

 

Нэгж талбайд ногдох тракторын тоо, (трактор/га)

0.3

Нэг тракторт ногдох өрхийн тоо, (өрх/трактор)

7.0

Нэг өрхөд ногдох талбайн хэмжээ, (өрх/га)

0.5

Хүнсний ногооны үйлдвэрлэлд ажиллаж байгаа трактор, өрхийн тоо

Сумын нэр

Хүнсний ногоо тариалж буй

Трактор

Мотоблок иж бүрд-лийн хамт

Нэгж талбайд ногдох тракторын тоо (тр/га)

Нэг тракторт ногдох өрхийн тоо (өрх/тр)

Нэг өрхөд ногдох талбайн хэмжээ, (өрх/га)

Аж ахуйн нэгж хоршооны  тоо                 

Нийт өрхийн тоо

Талбайн хэмжээ, га

20-25 м.х-тэй

30-50 м.х-тэй

50-ээс дээш м.х-тэй

Нийт тракторын тоо

1

Архангай

19

482

104.6

17

29

16

62

4

0.6

7.8

0.2

2

Баян-Өлгий

66

644

145.7

12

0

12

24

2

0.2

26.8

0.2

3

Баянхонгор

24

217

186.5

25

10

7

42

4

0.2

5.2

0.9

4

Булган

83

511

152.9

4

0

20

24

5

0.2

21.3

0.3

5

Говь-Алтай

49

244

95.6

20

10

8

38

2

0.4

6.4

0.4

6

Говьсүмбэр

6

35

15.0

4

2

1

7

0

0.5

5.0

0.4

7

Дорноговь

132

22

56.3

57

0

0

57

2

1.0

0.4

2.6

8

Дорнод

34

932

154.1

58

5

19

82

21

0.5

11.4

0.2

9

Дундговь

6

109

17.3

6

1

0

7

0

0.4

15.6

0.2

10

Завхан

61

1065

137.8

28

25

4

57

4

0.4

18.7

0.1

11

Өвөрхангай

53

636

210.1

14

19

7

40

1

0.2

15.9

0.3

12

Өмнөговь

24

372

148.7

18

2

3

23

22

0.2

16.2

0.4

13

Сүхбаатар

11

204

32.0

11

2

4

17

0

0.5

12.0

0.2

14

Сэлэнгэ

119

3122

2690.5

375

95

76

546

16

0.2

5.7

0.9

15

Төв

87

949

1165.7

69

54

79

202

54

0.2

4.7

1.2

16

Увс

28

536

270.0

101

33

39

173

4

0.6

3.1

0.5

17

Ховд

25

852

917.3

217

22

69

308

5

0.3

2.8

1.1

18

Хөвсгөл

35

456

199.4

34

9

2

45

1

0.2

10.1

0.4

19

Хэнтий

4

653

157.0

97

5

15

117

8

0.7

5.6

0.2

20

Дархан-Уул

12

995

1255.0

210

33

37

280

5

0.2

3.6

1.3

21

Улаанбаатар

61

2113

248.5

50

4

37

91

130

0.4

23.2

0.1

Дүн

951

16249

8676.7

1484

362

472

2318

294

0.3

7.0

0.5

Мэдээллийн эх сурвалж: Хүнсний ногоо Үндэсний хөтөлбөрийн тайлан, 2018 он

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “Хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан машин, тракторыг сонгож парк бүрдүүлэх, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн засвар үйлчилгээний тогтвортой сүлжээ байгуулах, зарим машин, багаж, эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах үйл ажиллагааг дэмжих”-ээр заасан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжинэ гэж заасан.

Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд ХХААХҮЯ нь техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагатай хамтран “Газар тариалангийн техникийн шинэчлэл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. 

“Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг ОХУ-ын Внешэкономбанкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017-2019 онуудад ОХУ-ын Ростсельмаш компанид үйлдвэрлэгдсэн 175-300 м.х-тэй, 4.5-9.0 тн бункерийн багтаамжтай 101 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж тариаланчдад 30 хувийн урьдчилгаатай, жилийн 4-5%-ийн хүүтэй 4 жилийн хугацаатай лизингээр олгосон.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 50-165 м.х-тэй трактор 186 ширхэг, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 7 төрлийн 136 техник нийлүүлэгдэж эдгээр техникийг ТЭДС-аар дамжуулан 10 хувийн урьдчилгаатай, 7 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлээр олгож байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 3.2 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна.

Төрөөс газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилт, баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, техник технологийн шинэчлэл, салбарт ажиллаж буй тариаланчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийн  үр дүнд хураан авч буй ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж  улмаар  байгаль цаг агаарын эрсдэлийг даван туулах чадамж нь сайжирч байна.

Газар тариалан нь байгаль, цаг уураас хамааралтай, улирлын чанартай үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүний борлуулалтаа жилд нэг удаа хийдэг онцлогтой салбар бөгөөд үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник нь өндөр үнэтэй байдаг тул тариаланчдыг техникийн шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байдаг. 

•  Үр тарианы техникийн шинэчлэлийн чиглэл
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилд унадаг хур тунадасны хэмжээ багасаж, хуваарилалт өөрчлөгдсөн хөрсний чийгийн хангамж буурсантай холбогдуулж хөрсийг хавж үрлэх, сийрүүлэх, талбайн гадаргууд хучлага үүсгэх технологийн үйлдэл хийж хөрсний салхины элэгдэл, чийгийг хамгаалах зориулалтын үрлүүр, хөрс боловсруулах машиныг сонгож ашиглах бодлогыг баримтлана. Үр тарианы үйлдвэрлэлийн хүрсэн төвшинг тогтворжуулах, өсөлтийг бий болгохын тулд аж ахуйн нэгжүүдийн техник хангамж, паркийн ашиглалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй юм.
Дунд хугацаанд үр тарианы үйлдвэрлэлд тариалалтыг 10-14 хоногт, уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 7-10 хоногт, ургац хураалтыг 20-24 хоногт хийх техникийн хүчин чадал бүрдүүлэхийн зэрэгцээ цомхтгосон болон тэг элдэншүүлгийн технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэх бодлого баримталж байна.
Аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэлийн хэмжээ, төрөлд нийцсэн техникээ сонгож авах боломжийг хангаж, лизингийн тогтолцоог төлөвшүүлэх, мөн өөртөө техникгүй жижиг аж ахуйн нэгж, иргэдэд зориулан механикжсан ажлын төлбөрт үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэл баримтлах нь оновчтой юм.
Салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж буй дилер, дистрибьютор компанийн үйл ажиллагаа, үйлчилгээг өргөжүүлэх, сэлбэгийн хангамжийг сайжруулахад хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулсан хөшүүрэг, механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна. 

•    Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэлийн чиглэл
-    Төмс, хүнсний ногоонд хөрсийг эргүүлж элдэншүүлдэг, нэг явалтаар 3-4 үйлдлийг хамтатгасан, эргэдэг тэнхлэг дээр байрласан хутга бүхий борной, зоруулыг бусад багажтай хосолсон хувилбарыг нэвтрүүлж байгааг эрчимжүүлэх; 
-    Том талбайн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг иж бүрэн механикжсан технологид шилжүүлэх, 30-аас дээш га талбайд төмс тариалдаг аж ахуй төмсийг 4-6 эгнээгээр суулгах, мөр хоорондын боловсруулалт хийх, 2 эгнээнээс хураадаг, нэг цагт 15 тонн хүртэл төмс ялгах техникийг хэрэглэх,
-    Бага талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг бол 30 хүртэл м.х-тэй тракторыг холбох машин багажтай нь авч ашиглах, хөдөлмөрөө хоршиж ажиллахыг дэмжих; 
-    Дээрх тракторуудад зориулсан 1-2 хошуу бүхий анжис, мөр хоорондын сийрүүлүүр, төмс, хүнсний ногооны үр суулгах болон төмс, манжин, лууван зэрэг хүнсний ногоо ухаж ил гаргах машиныг ашиглах;
-    Ногоочдод трактор, төмс, хүнсний ногооны техникийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хувь нийлүүлж техникийн шинэчлэл хийх, техникийг ашиглах арга зүйн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;
-    Парк ашиглалтыг сайжруулах үүднээс техникээр үйлчилгээ үзүүлэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр байгуулахад зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, хялбар хийцийн багаж, тоног төхөөрөмж дотооддоо үйлдвэрлэх төсөл санал, санаачилгыг дэмжих;
-    Хоршоолсон хэлбэрээр, үйлдвэрлэл явуулах, ургац хураалтын дараах техник, технологи, сав, баглаа боодол, хаяг, шошгыг сайжруулах, мэдээлийн технологид суурилсан борлуулалтын ухаалаг арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

•    Инженер техникийн ажилтан хүний нөөцийн талаар
-    Хөдөө аж ахуйн техникийн засвар, үйлчилгээ, ашиглалтын менежментийг сайжруулах, инженер-техникийн ажилтан, механикжуулагчдыг дотоод, гадаадад бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах;
-    Сургалтын байгууллага нь тариалангийн аж ахуйн нэгж, дилерийн компанитай хамтран техникч, операторчийг бэлтгэх, давтан сургах сургалтын баазыг бэхжүүлэх, 
-    Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг урт хугацаатай хийлгэх, сургалтын байгууллага, үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Тариаланч багш” төсөл хэрэгжүүлэх;
-    Тариалангийн тухай хуульд тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн талаар тусгагдсан холбогдох зүйл заалтын хэрэгжилтийг хангах;
-    Техникийн шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтыг шинэ шатанд гаргаж, материаллаг баазыг бэхжүүлэх, улмаар зарим төрлийн машин багажийг үйлдвэрлэх, угсрах төрөл, тоог нэмэгдүүлэх зэрэг нь шийдвэрлэх асуудлын нэг байсаар байна.

•    Техникийн хангалтын хэлбэр
-    Гадаад орнуудын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх; 
-    Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэгдсэн техникийн борлуулалтаас эргэн төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээс техникийн шинэчлэл хийх сан бүрдүүлж энэхүү сангаас техникийн шинэчлэл хийх тариаланчдад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн байгууллагатай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэх; 
-    Төмс, хүнсний ногооны  үйлдвэрлэлд техникээр үйлчилгээ үзүүлэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр байгуулахад зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх төсөл санал, санаачилгыг дэмжих;
-    Итгэмжлэгдсэн дилерүүд техникийн худалдаа, сервисийг гүйцэтгэхээс гадна үйлчилгээний төвүүд, тэдгээрийн орон нутгийн сүлжээг хөгжүүлэхийг дэмжих, түүнчлэн хялбар хийцийн эд анги, багаж, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг санхүү, зээлийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

Ашигласан хэвлэл.
1.    ХХААЯ, Газар тариалангийн техникийн шинэчлэлийн чиглэл. 2003 он.
2.    ХХААХҮЯ, “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн тайлан. 2010 он.
3.    Ч.Бямбадорж, Д.Есөн-Эрдэнэ. 50 морины хүчээс 500 морины хүч хүрсэн энгүй алхаа. “Шинэ тариаланч” сэтгүүл. 2014 он. №5. х. 57-59
4.    ХХААХҮЯ. “Хүнсний ногоо” Үндэсний хөтөлбөрийн тайлан. 2018 он.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам