Газар тариалангийн талбайн ургамал хамгаалал

Хөдөө аж ахуйн салбарт ургамал хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах зориулалтаар ашиглах биологийн гаралтай бодисын талаар мэргэжлийн санал дүгнэлт, шийдвэр гаргах орон тооны бус Салбар зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр батласан Монгол улсад ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох биобэлдмэлүүдийн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах бичиг баримт
1. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхийн натриатчаар гэрчлүүлсэн хуулбар.
2. Тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдөл. Жич: тухайн аж ахуй нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт” Дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-т танилцуулж дараах төлбөрийг тушаах болохыг анхааруулъя. 
4. Тэмдэгтийн хураамж 20 000 төг-ийг БЗД-ын Татварын хэлтсийн Улаанбаатар банк дах 2609006167
5. Гэрчилгээний үнэ 5000 төг-ийг ХХААХҮЯ-ны санхүүгийн кассанд тушаана

Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт бүхий албан бичиг. 
2. Төслийн техник - эдийн засгийн үндэслэл /Төслийн товч тодорхойлолт, байршил, хэрэгжих орчны тойм зураг, технологийн шийдэл зэргийг тусгасан байх/ 
3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх / Газрын зөвшөөрөл, Тусгай хамгаалалттай газарт байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/ 
4. Аж ахуй, нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан байх/ 
5. Уул уурхайн төслүүдийн хувьд дээрхи бичиг баримтуудаас гадна хайгуулын ажлын тайлан, холбогдох зураг, наториатаар батлуулсан лицензийн хуулбарын хамт Эдгээр бичиг баримтыг бүрдэл болгохын зэрэгцээ холбогдох хаяг, холбоо барих утас тодорхой байх шаардлагатай.

Үнэлгээний эрх авах хүсэлтэд хавсаргах материалын жагсаалт: 
1. Аж ахуйн нэгжийн хүсэлт /эрх авах чиглэлийг тусгасан байх/ 
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар 
3. Аж ахуйн нэгжийн мэргэжилтэнүүдийн жагсаалт. /Орон тооны мэргэжлийн боловсон хүчинүүдийн анкетийг хавсаргасан байх/ 
4. Ажлын байрны тодорхойлолт 
5. Хэмжилт судалгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж
6. Байгаль орчны үнэлгээ хийх арга зүй 
7. Үнэлгээ хйих асуудлаархи мэдээллийн сан 
8. Өмнө хийсэн үнэлгээний ажлын жагсаалт
Жич: Үнэлгээний эрх авах дээр материалуудыг зориулалтын хатуу хавтасаар хавтаслаж, тус бүрд нь гарчиглаж цэвэрхэн, цэгцтэй хийсэн байх шаардлагатай.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам