Өргөдөл, гомдол
Өргөдөл гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтны хаяг:
Архив бичиг хэргийн ажилтан – Б.Оюун-Эрдэнэ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ХАНДАЖ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ
Өргөдөл, гомдол гаргагч нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй, нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!
Өргөдөл, гомдолд тавих шаардлага:
- Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
- Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна
Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл:
- Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө
- Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
- “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- Саналын шинжтэй өргөдлийн хариуг 30 хоногт багтаан өгнө.
Өргөдөл, гомдолд хариу өгөх хэлбэр:
- Цахим өргөдөл, гомдлын хариуг албан тушаалтан зөвхөн цахим хэлбэрээр өгнө.