Хүлэмжийн аж ахуй

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийлэг хальсан бүрхүүлтэй 6х20 харьцаатай 120 м2 талбайтай 15 ширхэг, 4х8 харьцаатай 32 м2 талбайтай 5 ширхэг хүлэмжийг тус тус дэмжлэг хэлбэрээр олгоод байна.
Энэхүү хүлэмжийг хүнсний ногоо, жимс жимсний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид худалдах, худалдан авах болон барьцаат зээлийн гэрээгээр олгож ашиглалтад оруулаад байна.

2018-12-20T05:28:28+00:00