Хөрөнгө оруулалт

Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотын захиргаатай хамтран “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агро бизнесийг хөгжүүлэх төслийн санхүүжилтээр Арвайхээр, Төгрөг, Тарагт сумдаас сонгогдсон 3 тариаланч  206828 ширхэг бөөрөнхий сонгины үрслэгийг бэлтгэж, 19 сумдын 157 тариаланчдад Японы  “Охоцки”, “Саппорин”, “Китавасэ”, Оросын “Бессоновский” сортын 102554 ширхэг сонгины үрслэгийг нийлүүлсэн.

ХХААГазрын дарлаганд 10000 гаруй 4 төрлийн нарийн ногооны үрслэг бойжуулж, өөрийн хүлэмжинд тарьснаас гадна сумдын тариаланчдад хөнгөлөлттэй болон үнэгүйгээр нийлүүлж арга зүйгээр хангаад байна

Хархорин суман дахь Тариалан эрхлэлтийг дэмжин сан-г анхдагч үрийн аж ахуй  болгох чиглэлээр дэмжин  комбайн, трактор, үрлэгч, хор цацагч нийт 683.325.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олгож 300 га газарт Алтайский -70 сортын элит үр  тариалаад байна .

Хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй дэмжлэгээр олгогдсон хүнсний ногооны үрийг сум бүрт 10 –аас доошгүй өрхийг шинээр ногоо тарихад дэмжлэг болгон өгч сум орон нутгаас тариалах талбай, арчлах хураах боловсоруулахад нь сургах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

2018-12-20T05:28:35+00:00