2018 оны тариалалтын ажил хийгдэж дууслаа

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2018 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

2018 онд аймгийн хэмжээнд нийт 9840 га-д тариалалт хийхээс 7800 га-д улаан буудай, 120 га-д арвай, 110 га-д овьёос, 680 га-д малын тэжээл, 500 га-д тосны ургамал, 409 га-д төмс, 221 га–д хүнсний ногоо тус тус тариалж, 9608 тн үр тариа, үүнээс 9360 тн улаан буудай, 138 тн арвай, 110 тн овьёос, 1360 тн малын тэжээл, 400 тн тосны ургамал, 4499 тн төмс, 2649 тн хүнсний ногоо тус тус хураан авч, 8500 га-д уринш боловсруулах зорилт дэвшүүлсэн.

Аймгийн хэмжээгээр 9325,3 га талбайд тариалалт хийж, үүнээс үр тариа 5893,5 га Улаан буудай 5818 га, Бусад үр тариа 75.5 га, Тосны ургамал 1544 га, Малын тэжээл 1298 га, Төмс 372.7 га, Хүнсний ногоо 211га, жимс жимсгэнэ 6,1 га-д тус тус тариалж, Улаан буудайн тариалалт 74.5 хувь, Төмс 91.1 хувь, Хүнсний ногоо 95.4 хувь, Малын тэжээл 100 нийт тариалалт 94.7 хувийн биелэлттэй хийгдлээ.
Энэ онд урьд оноос улаан буудайн үйлдвэрлэл 2209 га буюу 26 хувиар буурсан байна.

Өнөө жил бороо орохгүй гантайн улмаас үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ буурч соёололт 52,2 хувьтай буюу нийт талбайн 9,6 хувь нь сайн, 44,7 хувь нь дунд, 45,7 хувь нь муу соёолттой байна.
Цагаан будаа туршин тариалах ажлыг Арвайхээр, Төгрөг сумдад үргэлжлүүлэн хийж Баруун баян улаан суманд ил талбайд туршин тарьж байна.

Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотын захиргаатай хамтран “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агро бизнесийг хөгжүүлэх” төслийн хүрээнд 19 сумын 157 тариаланч туршин тарих ажлыг хийж байна

2018-12-20T05:29:22+00:00