Loading...

Өвөрхангай аймагт оёдлын үйлдвэр шинээр нээгдэх гэж байна.

Тус аймгийн “Ундрах баян ирээдүй” хоршоо нь “Өрхийн тариалан хөгжил” ТББ-ын дэмжлэгтэйгээр Австралийн засгийн газрын 12 сая төгрөгийн санхүүжилтээр “Эко оёдлын үйлдвэр” байгуулах төсөлд хамрагдаж, тус оёдлын үйлдвэрт ажиллах 15 хүнд оёдлын мэргэжлийн ур чадвар олгож, дадлагажуулах сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  аймгийн Политехникийн коллеж дээр зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг даргын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга Ц.Ариунаа, жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Оюунтунгалаг, аймгийн ХХҮГазрын төсөл хөтөлбөр хариусан мэргэжилтэн Н.Мягмарсүрэн болон Политехникийн коллежийн удирдлага, багш нар оролцлоо.

2019-11-20T09:16:46+00:00

Leave A Comment