Орон нутгийн үйлдвэрлэгчдийг худалдан авалтаар дэмжинэ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/04 дугаар тогтоолоор 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” жил болгон зарласан билээ.

Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Орон нутгийн үйлдвэрлэгчдийг худалдан авалтаар дэмжих тухай”  01 дүгээр албан даалгавар гарсан бөгөөд шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтран ажиллах зорилгоор орон нутагт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалтыг гаргаж 19 сум болон төрийн байгууллагуудад хүргүүлж, бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тус жагсаалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдээс сонголт хийж хамтран ажиллах талаар мэргэжил арга зүйн чиглэл өглөө.

 

2020-04-08T08:46:03+00:00

Leave A Comment