Loading...

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

Тус газрын холбогдох албаны мэргэжилтнүүд Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин сумдын үр тариа, малын тэжээлийн ургац хураалтын явц байдал болон 2021 оны улаан буудайн үрийн нөөц бүрдүүлэх талаар дээрх сумдад ажиллаж, тариаланчдын санал бодлыг сонсон мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ онд аймгийн хэмжээнд нийт 5558 га талбайд үр тариа тариалсанаас 5247 га талбайд улаан буудай, 151 га-д арвай, 160 га-д овъёос тус тус тариалж, 10 дугаар сарын 19-ний байдлаар 3010 га талбайгаас 2625 тн улаан буудай хурааж, ургац хураалт 57.3 хувьтай байна.
2364 га талбайд малын тэжээл тариалж, 1536.2 га талбайгаас 4462,8 тн ургац хурааж, ургац хураалт 64.9 хувьтай, 1946 га талбайд тосны ургамал тариалсанаас 680 га талбайгаас 280 тн ургац хурааж, ургац хураалт 34.9 хувтай байна.
Хархорин сум цас орсоны улмаас улаан буудай тариалсан 3 аж ахуйн нэгж, 2 иргэний нийт 100 га талбай цасанд даруулж, 260 га талбай малын тэжээлд шилжээд байна.

[/fusion_text][/fusion_builder_column][/fusion_builder_row][/fusion_builder_container]

2020-10-26T08:34:48+00:00