“Хөдөө аж ахуйн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуйн газрын харилцагч байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус газартай хамтран ажилладаг байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд: Онцгой байдлын газар

– Мал эмнэлгийн газар

– Байгаль орчин, аялал жуулчлалын газар

– Мэргэжлийн хяналтын газар

– Статистикийн хэлтэс

– Ус, цаг уур, орчны шинжилгээний газар

– Эрүүл мэндийн газар

– Онги, Таац сав газрын захиргаа

– Хүнс, Хөдөө аж ахуйн газар

– Сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцож нэгт Онцгой байдлын газар, хоёрт Мэргэжлийн хяналтын газар, гуравт Ус, цаг уур, орчны шинжилгээний газар тус тус шалгарлаа.

2020-11-09T04:08:58+00:00