Loading...

БАЙГУУЛЛАГААРАА МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна”, 24.2 дахь хэсэгт “энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн монгол бичгээр албан бичиг боловсруулан ажиллах чадваргүй төрийн албан хаагч төрийн байгууллагад ажиллах боломжгүй болох тул аймгийн хэмжээнд байгууллага, хамт олноороо хэл бичиг, монгол бичгийн хэрэглээ, соёлыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны хооронд хуваарилагдсан багш нартай хамтран цахим болон танхимын хэлбэрээр сургалтыг зохион байгуулж, монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх, байгууллагын гадна хаяг, албан өрөө тасалгааны хаяг, нэрийг хос бичгээр бичих ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.

Монгол үндэстэн оршин тогтнож, соёл сэтгэлгээний баталгаа болсон үндэсний бичгээ сурч, эзэмших нөхцлийг хангаж,  дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт 14 албан хаагч 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өглөөний 07.00-09.00 цаг хүртэл монгол бичгийн сургалтад хамрагдаж байна.

 

2021-06-08T03:09:49+00:00

Leave A Comment