Loading...

БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ 70.0 МЯНГАН ГА-ААР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Аймгийн хэмжээнд бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

15.3 % – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

25.5 % – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

44.0 % – 101-300 хувь  (даац 1-3 дахин хэтэрсэн)

10.4 % – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

4.8 % – 500 хувиас их   (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 40 гаруй хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 60 орчим хувьд хэтэрч байгаа тооцоо гарч байна.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй байгаа бэлчээрийг сайжруулах зорилгоор Улсын төсвийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтээр 16 худаг,  ЗЗББУНТөслийн 308.0 сая төгрөгийн санхүүжилтээр 17 худаг, орон нутгийн төсвийн 92.0 сая төгрөгөөр 4 худаг, урьд онд гэрээ байгуулсан 10 худаг нийт инженерийн хийцтэй гүн өрмийн 47 худаг шинээр гаргахаас одоогоор 38 худгийг хүлээлгэн өгч 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүний үр дүнд бэлчээрийн усан хангамжийг 70.0 мянган га-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

2021-10-21T04:33:18+00:00

Leave A Comment