Loading...

ЗҮҮНБАЯН-УЛААН, ӨЛЗИЙТ, ЕСӨНЗҮЙЛ, ХУЖИРТ, ХАРХОРИН СУМДЫН 31250 ГА БЭЛЧЭЭРТ ЭНГИЙН МЕХАНИК БИОЛОГИЙН АРГААР МЭРЭГЧТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны “Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх хуваарь батлах тухай”  А/76 дугаар тушаал, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 01/1033 тоот албан бичиг, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  эрдэмтдийн тодотгох судалгааны дүнг тус тус үндэслэн бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг аймгийн Засаг даргын 2021 оны “Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” А/186 дугаар захирамжаар сумын төсвөөс 30.0 сая, улсын төсвөөс 400.0 сая нийт 430.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тарагт, Хархорин, Есөнзүйл, Өлзийт сумдын нийт 23.0 мянган га бэлчээрт 46 тонн бактержуулсан будааг технологийн хугацаанд цацаж, бэлчээрийн ургамал хамгаалалын ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Мэрэгчтэй тэмцэх ажил нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио, цээрийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр техник үр дүн 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай” 185 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн “Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх хуваарь батлах тухай” А-76 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” А/490 дүгээр захирамжийн дагуу бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтан их хэмжээгээр тархсан Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Хархорин сумдын нийт 31250 га бэлчээрт энгийн механик биологийн аргаар тэмцэх ажлыг 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар ажлыг эхлүүлээд байна.

 

2021-10-21T07:54:04+00:00

Leave A Comment