Loading...

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 88.5 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд энэ онд 15849.4 га талбайд тариалалт хийж, үүнээс улаанбуудай 8300 га, бусад үр тариа 120.2 га, малын тэжээл 5635.8 га, тосны ургамал 1103 га, төмс 420.1 га, хүнсний ногоо 270.2 га-д тус тус тариалж, тариалалт 95.6 хувийн биелэлттэй байна.

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Улаан буудай, малын тэжээлийн тариалалт 100 хувийн биелэлттэй байна.

– Малын тэжээлийн ургамлыг аймгийн хэмжээнд өнгөрсөн жилийн тариалалтаас 2.4 дахин их буюу нийт 5635.8 гаруй га талбайд тариаллаа.

2021 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар:

Үр тариа 6176 га талбайгаас 10140 тн ургац хураан авч 72.9 хувь,

Улаан буудай 6056 га талбайгаас 9925 тн ургац хураан авч 72.5 хувь,

Бусад үр тариа 120.2 га талбайгаас 215 тн ургац хураан авч 100 хувь,

Төмс 420.0 га талбайгаас 4129 тн ургац хураан авч 98.3 хувь,

Хүнсний ногоо 263.0 га талбайгаас 2670.0 тн ургац хураан авч 97.7 хувь,

Жимс жимсгэнэ 220.9 га талбайгаас 72.7 тн ургац,

Малын тэжээл 3524.0 га талбайгаас 10319 тн ургац хураан авч 62.5 хувь,

Тосны ургамал 1103 га талбайгаас 745 тн ургац хураан авч 100 хувь тус тус хураан аваад байна.

Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 88.5 хувьтай байна.

2021-10-27T10:21:45+00:00

Leave A Comment