Loading...

ГУЧИН-УС СУМЫН “МОНГОЛЫН ХООЛОЙ”-Н ТЭМЭЭН СҮРЭГТ АНГИЛАЛТ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гучин-Ус суманд өсгөн үржүүлж буй “Нутгийн тэмээний аж ахуйн биологийн онцлог, ашиг шимийн үзүүлэлт тодорхойлох” зорилгоор Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулсан арга зүй, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/199 дүгээр захирамж, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10 ны өдрийн А/04 дүгээр тушаал, сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 18 ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Доктор, судалгааны ажлын удирдагч, Эрдэм шинжилгээний ажилтан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 13-23 ны өдрүүдэд Гучин-Ус суманд судалгааны ажлыг зохион байгууллаа.
Дээрх ажлын хүрээнд цөм сүргийн тэмээн сүргээс биеийн үндсэн 4 хэмжээ авах, эр, эм ноосны гарц, амьдын жин, тэмээний нядлагын гарц, гулуузны морфологи бүтэц, арьсны гистологи бүтэц, сүүний гарц, ботгоны өсөлт хөгжилт, бэлчээрийн судалгаа зэргийг тодорхойллоо.
Энэхүү судалгааны ажлын үр дүнд эр, эм ноосны, махны, ургамалын, арьсны, ингэний сүүний дээжүүдийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд тус тус хүргүүллээ.
2021-10-27T08:00:36+00:00

Leave A Comment