Loading...

СУМДЫН 2021-2022 ОНЫ МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХЭРХЭН ХАНГАЖ БАЙГАА БОЛОН ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗЭЖ, ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ӨГЧ, ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Сумдын 2021-2022 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа болон зорилтот жилийн ажлыг газар дээр нь үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд 2021 оны 10 дугаар сарын 25-аас 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд удирдамж, хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.

Энэхүү ажлын чиг үүрэг нь Мал аж ахуйн болон төв суурингийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын  явц байдалтай газар дээр нь танилцаж, уг ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, “Мал мах борлуулалт, малын тоо толгойн албан татвар оногдуулсан тогтоол түүний хэрэгжилт, бүрдүүлэлт, сумын аюулгүй нөөц  болон малчдын түвшинд бэлтгэх өвс тэжээл бүрдүүлэлт”-ийн талаар газар дээр нь танилцаж, сумдын удирдлага, малчид, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээлийн хэмжээг малчны нэрсээр нарийвчлан гаргах, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн шинэлэг ажил, ололт амжилттай танилцаж бусдад түгээх, зөвлөгөө мэдээлэл хүргэх, Эрчим хүчний тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, өвөлжилтийн бэлэн байдал, засвар, шинэчлэлт, ашиглалтын чанар байдал, осол аваариас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлын хэрэгжилтэд  шалгалт хийж, техник тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай байдлыг хангуулж, хамтран ажиллахад оршино.

УДИРДАМЖИД заасны дагуу сумдын удирдлага, сумдын ХААТасгийн мэргэжилтнүүд, малчидтай хамтран доорх ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ. ҮҮНД:

  1. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, “Өвөлжилтийн бэлтгэл хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай“ аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгавар, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын 2021 оны а/376 дугаар захирамжаар батлагдсан төлөвлөгөөний биелэлтийн явц, байдалтай танилцаж, эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах
  2. “Мал аж ахуйн тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилт, гарсан тогтоол, бүрдүүлсэн байдалтай танилцах
  3. Аймгийн ИТХТ-ийн 2009 оны сум бүрт тогтоож өгсөн /аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 96 дугаар тогтоолд заасан бүс нутгийн ургамлын гарц, байдалтай газар танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх /сум дундын отрын бүс нутгийн бэлчээрийг хяналтадаа авч, цаг хүндэрсэн үед отроор мал оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх
  4. Сум багт өвс, тэжээл, гар тэжээл, хужир шүү бэлтгэх, сум багийн нөөц бүрдүүлсэн байдал, тэжээлийн цехийн үйл ажиллагаа болон сумдын аюулгүй ажиллагааны нөөцийн агуулахтай биечлэн танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх
  5. 2021 оны ургамлын нөмрөгийн судалгааг гаргаж түүнд үндэслэн бэлчээрийн даацыг тодорхойлон, өвөлжих малын тоог нарийвчлан гаргаж, өөрийн болон гаднын аймаг суманд өвөлжих өрх, малын тоог тогтоосон байдал, бэлчээр хамгаалах, зохистой ашиглах талаар хийж буй ажил, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээр ашиглалтын талаар орсон заалтын хэрэгжилтийг гаргуулж, үнэлэлт өгөх
  6. Малын халдварт болон паразит өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малыг хамруулсан байдал, эм био бэлдмэлийн зарцуулалт, тарилга, угаалга боловсруулалтын үр дүнг тооцох, хээлтүүлэгчийн хянан баталгаа хийсэн болон ялган суурилж тусгайлан маллаж буй байдалтай газар дээр нь үзэж танилцах
  7. Ажлын хэсэг бүр 15-аас доошгүй малчин өрхөөр орж өвс тэжээл бэлтгэсэн байдал, малын саравч хашаа, хорооны дулаалга, уст цэгийн ажиллагаатай биечлэн танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх
  8. Малын тэжээл, үр тариа, төмс хүнсний ногооны ургац хураалтын бэлтгэл ажлын явц, зоорь агуулахын бэлэн байдалтай танилцах
  9. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн шинэлэг ажил, ололт амжилтыг бусдад үлгэр дуурайлал болгон телевизийн нэвтрүүлэг болгон бэлтгэх
  10. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлын талаар зөвлөгөө мэдээд хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  11. Техник, тоног төхөөрөмжийн их болон урсгал засвар шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын төлөвлөгөө, хэрэгжилт
  12. Тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний техник ашиглалт, аюулгүй ажиллагааны түвшин, насжилт, ашиглалтын төлөв байдал
  13. Зуухны тоног төхөөрөмжийн хоногийн үзүүлэлтийн бүртгэл хөтлөлт, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангаж байгаа эсэх
  14. Нүүрсний нөөцлөлт /20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх/
  15. Тоног төхөөрөмж, шугам сүлжээний сорилт, туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн байдал
  16. Аваарийн /аюулгүйн/ нөөц, сэлбэг материалын бэлэн байдал
  17. Өвлийн улиралд шаардагдах авто бензин, дизель, түлш, тос тослогооны материалын хэрэгцээг сум, байгууллага бүрээр тооцож, үйлчлүүлэгч зарим байгууллагаас захиалгыг сар бүрээр төлөвлөн авч 21-ээс доошгүй хоногийн нөөц бүрдүүлэх
  18. Сумдын төвийн ус түгээх худаг, байруудад шаардлагатай засвар, үйлчилгээ, дулаалга хийх, түлшний нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
  19. Нийтийн орон сууцнуудын гэмтэл доголдолтой инженерийн шугам сүлжээг сайжруулан засварлах ажлыг зохион байгуулж, ашиглалтад бэлэн эсэхийг шалгах
  20. Нийтийн орон сууцнуудын орцын хаалга, цонхны дулаалга хийгдсэн эсэхийг шалгах
  21. Төрийн байгууллагуудын автомашины бэлэн байдал, шаардлагатай тохиолдолд эрэн хайх баг бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангасан эсэх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх                                                Ажлын хэсэг суманд ажилласан тухай илтгэх хуудсыг нарийвчилсан тоо баримттай нэгтгэн бичиж, сумдын материалуудыг нэгтгэсэн дүнгийн хамт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөлийн гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, санал хүсэлтийн дагуу ажил зохион байгуулан, цаашид тухайн сумын өвөлжилт хаваржилтын ажлыг хариуцан, тухайн сумтай нягт хамтран ажиллах юм байна.

2021-10-28T03:53:14+00:00

Leave A Comment